АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнөх удирдагч Барак Обамагийн санаачилсан цагаачдын хүүхдүүдийг албадан гаргахаас хамгаалах хөтөлбөрийг цуцалжээ. Ингэснээр 800 мянган цагаач АНУ-аас гарах хэрэгтэй болох аж. Трампын гаргасан тушаалыг Ардчилсан намынхан болон экс Ерөнхийлөгч Барак Обама хурцаар шүүмжилж байна. Харин Трамп “Миний үүрэг бол ард түмнээ, улсаа хамгаалах. Цагаач нарын эрх гэж байгаа ч АНУ хуультай орон” гэсэн байна.
Обамагийн 2012 оноос хойш хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрөөр тус улсад цагаачилж очсон иргэдийн 16 хүртэлх насны хүүхдүүдийг АНУ-аас албадан гаргахыг хориглосон билээ. Мөн 16 хүртэлх насандаа АНУ-д ирсэн цагаач энэ хөтөлбөрийн дагуу хамгаалагдаж байсан юм. Тэгвэл Трамп улсынхаа аюулгүй байдлын төлөө эцэг эх нь гэмт хэрэгт холбогдож байсан бол 16 нас хүрээгүй байсан ч хүүхдийг нь Америкаас албадан гаргадаг болгожээ. Тэрбээр мөн өөр хоригууд бэлтгэсэн байна. “Хүүхдүүд эцэг эхийнхээ хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Гэхдээ манай улс хуультай орон. Хуулиа хамгаалах нь миний үүрэг” гэж Трамп хэлжээ. Тэрбээр цагаачдыг цөөлснөөр америкчуудын амьдралын түвшин дээшилнэ гэж үзэж байгаа аж.
Тэгвэл Мексик улс АНУ-аас албадан гаргасан цагаачдыг хүлээж авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 7 )
МОНГОЛЧУУДЫГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛДОО ЯСАА ТАВИНА ГЭЖ ДЭМИЙРДЭГ ХОГНУУДЫГ АМЬД ДЭЭР НЬ НААШ НЬ АЧ.
Хойноос ирээд хот минийх Хотонд ороод хонь минийх
13 сая цагаачтай гдг бха америк. Ялангуяа мексикүүдийг гаргах хэрэгтэй. Гэмт хэрэгт холбогдсон цагаачид явах л хэрэгтэйшдээ. Ер нь америк аюултай хаана ч хэн ч буунд өртөж мэдэхээр. Мансуурагчид бол дийлдэхээ байсан, хямд 5, 10$ ын юмаа аваал татна.
USA. khaashaa yawaad. bainaa Ug ni Khvnii erkhiig deedeldeg oron gedegsen Senat. ni neg yum khelekh. bailgvi. yamar manaikh shig.bish
хоноц хоноцдоо дургүй гэж энэдээ
АНУ ийн нутаг чинь Улаан аристаны уугууль суугууль эх нутаг АНУ бол цагаачдийн улс Цагаач цагаачаан хөөх гэдэг өөрийгөө хөөсөнтэй алил биш үү Хойноос ирээд хот минийх Хотонд ороод хонь минийх гэдэг шиг юм болжээ