АНУ-д нэгэн жигшүүртэй хэрэг гарчээ. Үл таних эмэгтэй дөнгөж төрсөн хүүгээ бэлтгэлийн цүнхэнд хийж, Атланта эмнэлгийн өмнө орхижээ. Уг хэрэг өнгөрсөн сарын 31-ний өдөр болсон аж. Мөн хүү одоог хүртэл тус эмнэлэгт байгаа юм байна.
Хүүг анх олоход яг л мөс шиг хүйтэн, даарсан байжээ. Иймд эмнэлгийн ажилчид хүүд анхаарал тавин, халамжилж байгаа талаар “Fox 5” өнөөдөр мэдээллээ. Одоогоор цагдаагийн газрын ажилчид цүнхний хаяг байршлыг тогтоохоор хяналтын камерыг шалган, ажиллаж байгаа аж.
Ж. Шагай
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )