АНУ-ын Монтгомери мужид 19 настай эрэгтэйд хоёр жилийн хорих ял, цаазаар авах ялыг оноожээ. Тэрбээр одоо 96 хоног ял эдэлсэн бөгөөд ялын хугацаа дуусах үед цаазаар авахаар төлөвлөж байгаа юм. Ноа Райли гэх ялтан нь муурыг амьдаар нь шатаасан харгис гэмт хэрэг үйлдсэн нь ийм ял авахад хүргэсэн байна.
Тус мужийн шүүхээс мэдэгдэж буйгаар, “Тэр маш харгис үйлдэл хийсэн. Иймд түүнийг 730 хоног юмуу хоёр жилийн хугацаанд яллана. Мөн 100 долларын торгууль, шүүхийн зардал болох 183 доллар, урьдчилсан шүүх ажиллагааны 200 доллар, амьтны халамжийн төлөө 3,304,39 долларын нөхөн төлбөр төл” гэж шаардсан байна.
Хохирогч мууриыг "Финикс" гэдэг. Түүнийг нэгдүгээр сард Монтгомеригийн талбайд шатсан байхыг олж эмнэлэгт хүргэсэн. Гэвч долоон хоногийн дараа нас барсан байна. Ялтан Финиксийн дээр бензин асгаж, олсоор уясан байжээ. Энэ талаар “Crime Watch Daily” өнөөдөр мэдээллээ.
Ж. Шагай
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Yamar hargis amitan bee! Amid amitangiig amidaar ni shataana gedeg yostoi yamar ch hunleg setgelgui amitanii uildel, burhan mini
шагай би чамайг таархаарай алнаа чи дандаа худлаа юм бичиж байх юмаа пиздаа чинь
Haytadad iim huuli uilchleh yam bol amid hun uldehgui ee
Hudlaa shaa