Исламын шашинтнуудын боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн байгууллага "ISESCO" нь Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чиг Норвегийн Нобелийн хороонд дуудах хүсэлт тавьжээ. Мьянмарын рохинжа шашинтнуудын асуудлаас болж Ан Сан Су Чиг буруутгаж байгаа юм. Мьянмарын Төрийн зөвлөх тэрбээр исламын шашинт рохинжа нарын эсрэг цэргийн ажиллагаа явуулсан учир Нобелийн энх тайвны шагналыг эзэмших эрхгүй гэж "ISESCO" үзэж байна. Түүнчлэн Мьянмарт хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлыг таслан зогсоохыг НҮБ болон олон улсад уриалжээ.
Рохинжа үндэстнүүд халдлага үйлдэж, олон хүний аминд хүрсний дараа Мьянмарын Засгийн газар тэдний эсрэг ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тус улсын Рахин муж дахь мөргөлдөөний улмаас 124 мянга орчим рохинжа үндэстэн дүрвэжээ. Тэд хөрш Бангладеш улсаа хүндхэн байдалд оруулаад байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Ан Саны зөв. исламын шашинтнууд сүржигнэж бн
Биеэ үнэлж ЗХУ-ыг задалсан М.С. Горбачевийн шагналын мөн хураах хэрэгтэй