Хүү нь төрсөн эхээ хөнөөсөн байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Японы Аомори мужид 23 настай эрэгтэйг баривчилжээ. Түүнийг 50 настай эхийнхээ аминд хүрсэн гэж сэжиглэж байгаа юм.

Тус мужийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар, “Хохирогч Мичиёо Цушима нь цэнгээний газар ажиллуулдаг байсан. Тэрээр гэртээ хүү охиныхоо хамт амьдардаг байсан юм. Гэвч хэрэг гарах үед түүнийг охин нь хүзүүндээ мэсний шархтай, цус алдаж байхыг олсон” гэв.

“Japan Today”-ийн өнөөдөр мэдээлснээр хохирогчийг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна. Иймд тус мужийн цагдаа нар хүүг нь хүн амины хэрэгт буруутган баривчилсан аж. Мөн сэжигтэн этгээдийг хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлсэн боловч нэрийг нь зарлаагүй байна.

Ж. Шагай

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top