Цогцостой зүй бус харьцсан таван сувилагчийн хэргийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

АНУ-д таван сувилагчийг цогцостой зүй бус харьцсан гэж сэжиглэжээ. Тэд Денверийн эрүүл мэндийн Анагаахын төвд ажилладаг аж. Одоогоор тэднийг албан үүргээс нь гурван долоо хоногийн турш түдгэлзүүлэн хэргийг шалгаж байгаа юм байна.

Тэднийг гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3-ны хооронд  бусармаг хэрэг  үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Энэ талаар Denver7 News мэдээллээ.  Сэжигтнүүдийн хийсэн нэг жигшүүрт үйлдлийг тус эмнэлгээс албан ёсоор телевизийн сувагт мэдээлсэн байна. Тэд эрэгтэй хүний цогцостой уутыг онгойлгосон аж. Үүнийгээ түүний бэлэг эрхтэнг харах гэж хийсэн үйлдэл гэж тайлбарласан байна.

Мөн  тэдгээр сувилагчдын нэгийг мэс засалд оролцуулахгүй гэх шийдвэр гарсан аж. Учир нь тэдний бусармаг үйлдлийг өөр нэг сувилагч албан тушаалтнууддаа хэлсэн байжээ. Үүнийг сонссон албан тушаалтнууд тэр дурай Денверийн цагдаагийн газарт мэдээлэл өгснөөр тэднийг баривчилсан аж.

Тус эмнэлгээс мэдээлэхдээ, “Дотоод мөрдөн байцаалт явуулан, хариуцлагыг хүлээлгэж, сахилгын арга хэмжээ авсан. Мөн талийгаачийг гэр бүлээс хүлцэл өчсөн” гэжээ. Мөн тус дотоод мөрдлөгөд оролцсон эмч нарын яриагаар, “Тэд олон өвчтөнийг нас барсны дараа тэгж хардаг байсан” гэв.

Одоогоор Денверийн прокурорын газраас мэдэгдсэнээр, “Тэдний хийсэн үйлдэлд нотлох баримт хангалттай биш. Мөрдөн байцаалт явуулаагүй гэж үзэж байна. Иймээс энэ хэргийг тус эмнэлэгт буцаан өгөх хэрэгтэй” гэх шийдвэр гарсан аж. Харин эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Жош Расмуссен, “Энэ бол сувилагчийн ёс зүй, сахилга батад харшилсан үйлдэл” гэж хэлсэн байна. Энэ талаар “Huffington Post” өнөөдөр мэдээллээ.

Ж. Шагай

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top