Трампын тэвчээр барагдаж, Путин дипломат замыг эрхэмлэсээр байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал олон улсыг түгшээж байгаа билээ. Тус улсын аюул заналхийллийн эсрэг ямар арга хэмжээ авах талаар олон улсын удирдагчдын байр суурь хуваагдаад байна. Хойд Солонгостой хамгийн их сөргөлдөж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дипломат замаар хориг тавьж, хүлээцтэй хандаад хангалттай хугацаа өнгөрч байгааг хэлжээ. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй утсаар ярилцахдаа ийнхүү хэлсэн байна. БНАСАУ-ын түрэмгий үйлдлүүдийг хангалттай тэвчсэн гэж үзэж байгаа Трамп тус улсын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин үүний эсрэг байр суурьтай байна. Тэрбээр Хойд Солонгостой дайсагнасан замаар учраа ололцохгүй гэж үзэж байгаа билээ. Асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг хичээнэ гэдгээ Путин өчигдөр Владивосток хотод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч БНАСАУ-ын түрэмгийллээс улс орноо, бүс нутгаа хамгаалахад нь туслахыг Оросоос хүсч, мөн олон улсад хандан Хойд Солонгост нефть нийлүүлэхээ зогсоохыг хүссэн билээ. Мөн улс орнуудыг хойд солонгосчуудыг эх орноосоо гаргаж, тус улсын иргэдэд виз олгохоо зогсоох зэргээр хатуу хориг тавихыг уриалсан бол Путин БНАСАУ-ын ард түмний амьдрал доройтно гэсэн үндэслэлээр нефтийн нийлүүлэлтийг зогсоохыг дэмжихгүй гэсэн байна.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.113.181) 2017 оны 09 сарын 08

Өмнөдөд дайн гарвал энэ нь Азийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө!

0  |  0
enh taiwan mandag(49.0.218.97) 2017 оны 09 сарын 08

Hedhen daranguilagch.bolon terbumtan huwalznuudin taaramjguigees bolj asia g hamarsan dain degdej engiin irfed zowlond unah yosgui.enh taiwanaar shiideh garts bii.gehdee americ guigeer shiidwerleh heregtei americ iig oroltsuulwal zaawal dain bolno

0  |  0
enh taiwan mandag(49.0.218.97) 2017 оны 09 сарын 08

Hamgiin onowchtoi arga daranguilagch kim buduuniig dagalagch nartai n hsmt alj ustgaj tsewerleed 2 solongos aajim aajimaar enh taiwnii ediin zasgiin zuw bodlogoor negdeh heregrei.putinii zywuu .dain bolwol mud duusahgui 2 solongos 2 uilas suirch bj l dain duysna bugd medej bfas. Trump tuuniig medej bj sanataigaar dain degdeehiig hicgeej bgaa.uund hytad oros .japan ch hamragdana.tsaash manai mongol ulsad ch nuluulnu

0  |  0
болд(202.9.41.97) 2017 оны 09 сарын 07

Путин зөвөө

0  |  0
k(78.55.23.100) 2017 оны 09 сарын 07

north korad erh chuluu hergtei daranguilal dor olo jil ard tumen n tarchilj zowj amidarch bn.2 korea negdwel sain bn enkh taivanii argaar.

0  |  0
RADNAA(66.181.160.38) 2017 оны 09 сарын 07

HOIT SOLONGOS CHINI IRAQ, AFGAN,LIVI BISH SHUU DE.TER DAIN CHINI DUUSAAGUI L BAINA.TIIM AMARHAN DIILEHGUI SHUU. VIETNAMD YAJ TSUSAA HOLIULLAA?MARTAJ BOLOHGUI SHUU.

0  |  0
Монгол(66.181.165.246) 2017 оны 09 сарын 07

Энэ даварчихсан америкуудын дайсагналд Европ тив, Ази тив хамтарч хориг тавимаар юм шиг ээ!!! Хаа байсан ертөнцийн нөгөө талаас далай алгасч ирчихээд л өөр улсуудын дотоод хэрэгт оролцож байдаг, эд нар одоо хэн бэ??? Америкчуудаас болж дэлхий амгалан тайван байхаа болилоо. Орос, Хятад 2 нийлээд Ази руу орохыг нь хорих хэрэгтэй!!!

0  |  0
энхболд(203.91.117.8) 2017 оны 09 сарын 07

хойт солонгосчуудын ард иргэдийн амьдрал хүнд байгаа юм шиг байгаа юм ПҮТИНы байр суурь зөв шүү

0  |  0
зочин(103.212.116.114) 2017 оны 09 сарын 07

Путины байр суурь зөв бнөө

0  |  0
Top