Европын холбооны орнуудад өнгөрсөн долдугаар сард “фипронил” гэх бодисын хортой өндөг тархсан. Тэгвэл ЕХ-ны цөөн хэдэн орноос гадагш гаргасан байж болзошгүй байсан хортой өндөг тус холбооны 24 гишүүн улсад болон өөр 16 оронд тархсан байна. Энэ талаар “RT” агентлагийн мэдээлснээр, олон сая гаруй өндгийг устгаад байгаа аж. “Фипронил” нь хүнсэнд их хэмжээгээр агуулагдвал хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг юм.
Олон улс Европын холбооноос ийм бодистой өндөг гадагшаа тархсан байж болзошгүй гэж анхааруулж байсан нь үнэн байжээ. Одоогоор “фипронил”-той өндөгөнд хүн хордсон тохиолдол бүртгэгдээгүй ч хүнсний мэргэжилтнүүд өндөг авахдаа болгоомжтой хандахыг анхааруулж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
niderlandaas ehelsen