АНУ-ын экс Ерөнхийлөгч нар хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслах сан байгуулжээ. Тэдний “One America Appeal” сан нь “Харви”, “Ирма” хар салхиар хохирол амссан хүмүүст санхүүгийн тусламж үзүүлэх зорилготой аж.
“NBC” телевизийн мэдээлснээр, энэ үйлст Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон, том Жорж Буш, Жимми Картер нар нэгдсэн байна.
Техас мужийн захирагч Грег Эбботтын мэдээлснээр “Харви” хар салхинаас болж учирсан хохирол 150-180 тэрбум доллар болжээ. Энэхүү хар салхиар амиа алдсан хүний тоо 60 болсон байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Манай орны бж бга нь хэцүү хэцүү. Тэгээд АНУ-ыг муулна ккккк
Өөрийнхөө орныг бодлоо манай хэдийн байж байгааг ...