Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монголын Төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга нарыг барилдуулъя гэж наргиа болгон хэлсэн билээ. Тэгвэл Олон улсын самбо бөхийн холбооны тэргүүн Василий Шестаков Японы Ерөнхий сайдын санааг дэмжиж, Путин, Баттулга хоёрыг барилдуулвал самбо бөхийн урлагт чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Түүнээс энэ талаар нь “RT” агентлаг ярилцлага авчээ. Василий Шестаков хоёр Ерөнхийлөгчийг жүдо биш самбогоор барилдвал дээр гэж үзэж байгаа аж.
Шинзо Абэ Дорнын эдийн засгийн чуулган дээр Орос, Монголын Ерөнхийлөгч нарын ижил төстэй байдлыг ярьж, тэднийг жүдо юмуу самбогоор барилдуулъя гэсэн юм. Путин жүдогийн хар бүстэй бол Монголын Ерөнхийлөгч бас жүдогийн бүстэй юм гэж “RT” агентлаг бичсэн байлаа. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Ш.Абэ “Олимпийн аварга Ясүхиро Ямаситод би хоёр Ерөнхийлөгчийг барилдуулвал ямар вэ гэж ярьж байлаа. Харин би чимээгүй л хараад суумаар байна” гэжээ.
Тэгвэл Олон улсын самбо бөхийн холбооны тэргүүн Василий Шестаков энэ талаар дараах хариултыг өгчээ.
-Шинзо Абэгийн саналыг та юу гэж бодож байна. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хооронд ийм барилдаан өрнүүлж болох уу?
-Тэр наргисан нь ойлгомжтой. Гэхдээ наргиа болгонд үнэний ор байдаг. Путин, Баттулга хоёр хоёулаа хүчтэй бөх. Тэдний жин өөр л дөө. Үнэмлэхүй ангилалд барилдана. Гэхдээ самбод энэ ангилал байдаггүй. Тэд хоёулаа жүдо, самбог эзэмшсэн. Алинаар нь ч тэд амжилттай бөхчүүд.
-Та яагаад самбогоор барилдсан нь дээр гэж бодов?
-Нэгдүгээрт, өөрийнхөө спортын төрлийг сэргээж байна. Хоёрт, самбо бол манай үндэсний орос спортын төрөл. Барилдаанууд дунд тэргүүлдэг спорт. Дүрэмгүй барилдаан гэж бид ярьдаг. Самбо, жүдо хоёрын аль нь хүчтэй вэ гэвэл самбо.
-Оросууд Путиний жүдогийн чадварыг мэдэж байгаа байх. Харин Монголын Ерөнхийлөгч самбогоор ямар бол?
-Тэр самбо бөхөөр дэлхийн аварга. 1980-аад онд хоёр удаа мөнгөн медаль хүртэж байсан. Баттулгын чадвар их өндөр гэж бодож байна.
-Харин Путин?
-Тэр самбогоор спортын мастер. Ленинградын нэг бус удаагийн аварга. Өөр олон тэмцээний шагналтай. Би Путинтэй нэг бус удаа барилдаж байсны хувьд түүнийг гайхалтай тамирчин, сайн бөх гэдгийг хэлмээр байна.
-Оросын Ерөнхийлөгч одоо ямар хэмжээнд байгаа бол?
-Саяхны зургийг нь та нар харсан байх. Тэр хэм хэмжээгээ алдаагүй. Хүнд сурсан зүйл нь хэзээ ч байж байдаг. Мэдээж чухал тэмцээнд орохын тулд өдөрт хоёр удаа бэлтгэл хийх ёстой. Гэхдээ Путин спортын маш сайн бэлтгэлтэй.
-Сүүлчийн асуулт. Хэн нь ялах бол. Путин уу, Баттулга уу?
-Нөхөрлөл ялна. Тэд барилдвал мэдээж бэлгэдлийн чанартай байна. Манай Ерөнхийлөгч ч, Монголын Ерөнхийлөгч ч гэмтэл авч болохгүй. Тэдний өмнө улс орны чухал асуудал байгаа шүү дээ. Өрсөлдөгчөө ялах нь чухал биш, Төрийн тэргүүний үүрэгт ажил нь чухал. Самбо бол дэвжээн дээр л өрсөлдөгчид болохоос бусад цагт найз нөхөд, гэр бүл шиг байж, бүгд бие биедээ хүндэтгэлтэй ханддаг спорт.
О.Чанцалдулам
Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.
Сэтгэгдэл ( 33 )
Nairamdal nokhorlol gj goe sonsogdoj baina. Saikhaan
БИТГИЙ БАЛАЙРААД БАЙ ТУЛГА ПУТИНЫГ ЗҮГЭЭР ҮҮРЭЭД ХАНАРУУ ШИДНЭ ТЭХҮҮ
Путиныг бас тэгж басч болохгүй ээ та нар. Наадах чинь бас муу ч үгүй тусгай бэлтгэгдсэн тусгай албаны хүн байсан юм шүү.
АН ОРКУУД БҮҮ ГОРЬДОЦГОО . ЖАРАН НАСТАЙ ӨВГӨЧҮҮДИЙГ БАРИЛДУУЛААД ЗҮРХ НЬ ДИЙЛЭХГҮЙ БОЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ ?
ymar goe haragdaj bn aa MONGOL OROS 2 yg iim l bidagdaa ene 2 AMJILT ura
Гоё ярьжээ
Populizm hiideg ene 2 -t estoi saihan zvil.heden ergvvtsen dagan bayasagchid ni huurtsugluud mun saihan wm bolnooo.iim erunhiilugchtei oros manaih 2 mun ch taarch bnaa
Barildchaasai
KHamgiin gol ni manai boh zalyyhan shuu
Энэ хоер ерөнхийлөгчийн залуугийн барилдааны зургууыг харахад сэтгэл хөдөлж уярмаар түүх юмаа.
Hamgiin gol ni manai eronhiilogch tomchuudtai saihan haragdlaa, dandaa goe zurag baina, ,,,hiisen yarisan zuilyyd ni ch mundag bailaa, amjilt hysie
Yaagaad bolohgui gj. Ahmadiin temceen zunduu l boldog. Bs 2015 onii delhiin avargaar gavyat Cogtbayar tamirchniihaa umnuus barildaj bagaa avarch olon medalitai irj bsn shuu
тусгаар тогтнол орчуулагч, туслагч сайдаас эхлэнэ дээ
монгол орчуулагч биш орос орчуулагч байгаа нь 1921-1989 оныг санагдуулж байна даа,
Путинг манай Даваадалай начин орос НАХЯ ны дунд сургуульд сурч байхдаа шалтай арчиж байсан гэдэг. Би яг өөрийн амнаас нь сонсож байсан юм. Д начин ч хааяа давуулдаг ч гэсэн үнэн байх гэж итгсэн
Барилдчихаасай...
Баттулга Путины ухаан, мэдлэг боловсрол , хүн чанарын хувьд хаана нь ч хүрэхгүй л дээ
manaikh ylnaa
Баттулга ялчих байлгүй дээ.
ПУТИНЫ БАРИЛДАХ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ ТЭР ЧИНЬ ПИАР ИЙМИЖ ТӨДИЙ ЮМ ЖИНХЭНЭЭР БАРИЛДВАЛ ЖЭЭНКЭЭ ЯСЫГ НЬ ХЭМХЛЭЭД ХАЯНА Ш ДЭЭ