Австралийн Ерөнхий сайдын ач охиноо тэвэрсэн зураг яагаад шүүмжлэлд өртөв

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Австралийн Ерөнхий сайд Малколм Тёрнбулл ач охинтойгоо байгаа зургаа цахим хуудсандаа оруулсан нь шүүмжлэлд өртлөө. Түүний гарт пиво байгаа нь хүмүүст таалагдсангүй. Цахим хэрэглэгчид Ерөнхий сайддаа хандан “Хүүхдийг согтууруулах ундаа барингаа тэврэх нь ичгэвтэр биш байна гэж үү” гэж бичжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Ерөнхий сайдынхаа энэхүү зургийг цацаж, шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Гэхдээ М.Тёрнбуллыг өмгөөлж байгаа хүмүүс ч бий гэнэ. Тэд Ерөнхий сайд ч бай хэн ч байлаа гэсэн дуртай зүйлээ хийнгээ ач зээгээ тэврэх бүрэн эрхтэй гэж үзэж байгаа аж.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.83) 2017 оны 09 сарын 12

Цай ч юм бил үү? Хажууд нь уугаад шалгачихсан юм шиг. Кк

0  |  0
Top