Энэтхэг улсад 13 настай охин бэлгийн хүчирхийллийн хэргийн хохирогч болжээ. Гэвч тэрээр удаа дараа ийнхүү хүчирхийлэлд өртсөний улмаас бие давхар болсон юм. Гэвч Дээд шүүхээс хохирогчийг хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн тул амаржжээ. Харин хохирогчийн тухай харамсалтай мэдээллийг “ВВС” агентлаг мэдээлсэн байна. Уг мэдээлэл нь, “Хохирогч охин амаржсан. Гэвч хоёр хоногийн дараа таалал төгссөн” гэв. Тэрээр 32 долоо хоногтой жирэмсэн байхдаа Мумбай дахь эмнэлэгт мэс ажилбартай хагалгаанд орж амаржсан юм. Ингэснээр 1,8 кг жинтэй Цезарь хүүгээ ертөнцөд үлдээсэн байна.
Гэтэл хүүгээ төрүүлсний дараа түүний бие тэнхрэхгүй байжээ. Иймд эрчимт эмчилгээнд эмчлүүлж байсан боловч нар барсан аж. Хохирогчийн тухай тодруулбал, Өнгөрсөн сарын 8-ны өдөр ээж нь охиноо эмнэлэгт үзүүлжээ. Учир нь охины жин нэмж байгаад санаа нь зовсон аж. Гэвч эмнэлэгт үзүүлэх үед бие давхар болсон талаар мэдсэн юм.
Ийнхүү эмч нар охиныг хүүхдээ төрүүлэх юм бол амь насанд нь аюултай талаар хэлсэн байжээ. Гэвч Дээд шүүхээс хохирогчийг амаржих ёстой гэж шийдвэр гаргасан байна. Мөн хохирогчийн эцгийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилжээ. Мэдээж түүнийг бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн хэргээр хуулийн дагуу олон жил хорих ял оноох нь тодорхой. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа үүрч, хатуугаар шийтгүүлэх нь зүйтэй хэрэг юм.
Энэтхэг улсад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашиг ихээр хөндөгддөг. Оройн цагаар явах, гадуур дотуур зугаалах зэрэг нь амь нас, бие махбодод нь ихэд эрсдэл дагуулдаг юм. Мөн дээрхтэй адил хэрэг өмнө нь гарч байсан билээ. Тодруулбал, Өнгөрсөн сард арван настай охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон. Үүний улмаас бие давхар болон, амаржсан билээ. Тэднийг хамгаалах хууль, эрх зүй хэрэгтэй байгаа юм.
Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг Энэтхэг улсад их үйлдэгдэж байна
- 16 хүртэлх насны хүүхдүүд 155 минут тутамд бэлгийн хүчирхийллийн хохирогч болдог. Харин арав хүртэл насны хүүхдүүд 13 цаг тутамд хүчирхийллийн хохирогч болж байна
- 2015 онд 10 мянга гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон.
- Энэтхэг улсад амьдардаг 240 сая эмэгтэй 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн байдаг.
- Засгийн газрын судалгаагаар хүүхдүүдийн 53,22 хувь нь бэлгийн хүчирхийлэлд зарим хэлбэрээр өртсөн байдаг.
- Хохирогчдын 50 хувь нь итгэмжит асран хамгаалагчдаа хүчирхийлүүлсэн байдаг.
Х.Бадрах
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Ёо худал орчуулахаа болио. бэлгийн хүчирхийлэлд өртсөн 13 настай охины хүүхэд нь нас барсан гэж бна ш дээ
India is the most rapist country, then Mongolia. Бузруудыг тайган болгох хууль санаачлаачээ гишүүдээ. Казахстан тийм хуультай болсон гэнэ