Украинд энхийг сахиулна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Канцлер Ангела Меркель нар Донбасст энхийг сахиулах үүрэгтэй хүмүүсийг оруулах талаар ярилцжээ. Германы Канцлер А.Меркелийн санаачилгаар тэд утсаар ярилцсан байна. Тэрбээр Украины зүүн хэсэгт энхийг сахиулагчдыг оруулах Путиний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Путин Берлиний саналыг хүлээж авч, НҮБ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын элч нарыг хамгаалахын чухлыг хэлсэн байна. Халуун шугаманд төдийгүй бусад газар ч хяналтын багийн ажлаа явуулах нөхцөлийг хангах хэрэгтэй гэжээ. Түүнчлэн Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэл ОХУ-тай хамтран ажиллах нь таатай байгааг хэлсэн байна. Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Украины асуудлаар санаа оноо нэгддэгээ хэлдэг билээ.

Путин ЕАБХАБ-ын тусгай мониторингийн багийг НҮБ-аар хамгаалуулах Оросын санаачилгыг танилцуулсан байна. Ангела Меркель ч түүнтэй санал нэгдэж, Зүүн Украины асуудал санааг нь зовоож байгааг хэлжээ. Оросын санаачилснаар НҮБ-ын энхийг сахиулагчид нь зөвхөн зөрчилтэй талуудыг холбох, байдлыг хянаж байгаа ЕАБХАБ-ын ажиглагчдын аюулгүй байдлыг хангах ёстой.

Германы Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт хоёр удирдагчийн яриа үр дүнтэй болсныг тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ Берлин энэ санаачилгыг цаашид үргэлжлүүлэхийг санал болгож буйг хэлжээ. Украин улс ч саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд энхийг сахиулах талаарх өөрсдийнхөө шийдвэрийн төслийг илгээсэн байна. Германы Канцлер харин энхийн элч нарын эрх, үүрэгт өөрчлөлт оруулах хэрэгтэйг хэлжээ.

Европ Оростой түншлэх сонирхолтой байна

Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэл “Москвад тавьсан хоригийг цуцлах арга хэмжээ нь Донбассд энх тайван тогтохтой зэрэг эхлэх болно” гэжээ. Тэрбээр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг цуцлах эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан байна. Үүний зэрэгцээ Орос улс Украин дахь мөргөлдөөнд оролцогч тал биш гэдгийг дахин онцолжээ. Германы Гадаад хэргийн сайдын ярианаас харахад Европ Оростой хамтран ажиллах сонирхолтой байна. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа аж. Герман улс л гэхэд ОХУ, Европыг эдийн засгийн холбоотнууд гэж үздэг.

2014 онд Крымийн хойг ОХУ-д нэгдэж, Украинд мөргөлдөөн эхэлснээс болж АНУ, Европын холбоо тэргүүтэй олон улс, байгууллага Орост хориг тавьж эхэлсэн юм. ОХУ-ыг дэлхийд тэргүүлэгч найман улсын бүлгээс хасч, одоо “Их 7” гэгдэх болсон. Мөн Европын холбооны эдийн засгийн хатуу хоригийг ОХУ даван туулж буй. Дээр нь АНУ-ын зүгээс олон шахалттай тулгарсан билээ.

Украины зүүн мужууд болох Донбасс, Донецк, Луганскт салан тусгаарлагчид гэж нэрлэгдэж буй хүмүүс тусгаар тогтнолоо өөрсдөө зарлан Засгийн газрынхаа цэргүүдтэй тэмцэлдэж буй. Тэдний тэмцэл олон мянган хүний аминд хүрч, олон сая хүнийг орон гэрээ орхин дүрвэхэд хүргэсэн. Хамгийн аймшигтай нь Украины армийн цэргүүд ард иргэдийнхээ эсрэг буу шагайсан нь юм. Цэргийн ажиллагаанаас болж Донбасст л гэхэд 10 мянган хүн амиа алджээ. Зүүн Украинаас дүрвэн гарсан хүмүүсийн тоо гурван сая руу дөхөж байгаа аж.

 О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Путин буруутай(103.229.121.145) 2017 оны 09 сарын 13

Украин жижиг улс биш 45 сая хүн амтай аж үйлдвэржсэн орон Оросод амархан ялагдахгүй ямар жижиг Чечень биш. Ингэснээрээ Оросод л хэцүү. Украин олон улстай хиллэдэг ганц Оросоос хамаарахгүй хөгжиж чадна. Танк, онгоц, машин үйлдвэрлэдэг шүү дээ.

0  |  0
Орос буруутай(103.229.121.145) 2017 оны 09 сарын 13

Оросууд л буруутай шүү дээ анхнаасаа Украины газар нутгийг дотоодынх нь үймээнийг ашиглан итгэлийг эвдэн олон улсын гэрээг зөрчиж Крымийг булаан эзлэж Донецк, Луганскт нутгийн оросуудыг ашиглан орон нутгийн дайн өдөөж тэр салан тусгаарлагчдыг зэр зэвсэгээр хангаж байгаа шүү дээ. Оросууд ингэхээ больчихвол дэлхий нийт Оросод хориг тавихгүй л байсан. Орос Будапештийн гэрээгээ зөрчиж Украины газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсан

0  |  0
Зочин(139.5.219.38) 2017 оны 09 сарын 13

Маш зөв. Европ америкийн царай харалгүй, биеэ дааж, ОХУ-тай харилцвал олон талаар ойлголцож, харилцан ашигтай хамтран ажиллаж чадна!

0  |  0
Батцэцэг(45.33.74.71) 2017 оны 09 сарын 13

Сайхан өглөө байна

0  |  0
Кккк(202.9.40.138) 2017 оны 09 сарын 12

Чи өөрөө юу мэддэг гар вэ? Тэр олон сая хүнтэй өндөр хөгжилтөй улс орныг хэдэн жил удирдсан орк вэ? Чи

0  |  0
мнгл(202.9.41.170) 2017 оны 09 сарын 12

Меркель юу мэддэг юм

0  |  0
Top