Сансрын нислэгийн түүхэн дэх хамгийн агуу хууралтын өдөр өнөөдөр

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

Есдүгээр сарын 12-ны өдөр сансрын нислэгийн түүхэн дэх хамгийн агуу хууралт хэмээн бүргэгдсэн нэгэн наргианы 43 жилийн ойн өдөр юм байна. Энэхүү өдрийн тэмдэглэлт шалтгааныг сийрүүлэн хүргэе.

1973 онд АНУ-ын сансрын нисэгч Owen K. Garriott тойрог замын Skylab станцад ажиллаж байж. Нислэгийг удирдах төвөөс сансрын нисэгчдэд холбоогоор гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихыг зөвшөөрч, холбож өгдөг бөгөөд хувийн шинжтэй яриаг (private call) бас зөвшөөрдөг, дундаас нь сонсдоггүй, бичдэггүй байна. Мань эр харин зүггүйтмээр санагдаж урдчилан бэлдсэн үгийг эхнэрээрээ хэлүүлж, тэрийгээ дуу хураагчид бичиж авчээ.
Маргааш нь буюу 1973 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө Хьюстон дахь нислэгийг удирдах төвийн офицер Bob Crippen холбоон дээр суугаад дуудлаа:
— Скайлаб, сонсож байна уу? Хьюстон дуудаж байна.
— Хьюстон, Скайлаб таныг сонсож байна гэсэн эмэгтэй хүний аальгүй хоолой өөдөөс нь хариуллаа.
Хьюстон хэсэг чимээгүй байснаа:
- Хэн бэ? Хэн ярьж байна?
- Сайн уу, Боб. Би Хэлен байна аа, Овэний эхнэр.
Боб дахиад хэдэн секунд таг болов. Тэгснээ:
- Чи наанаа юу хийж байгаа юм?
- Аа, энэ хэдэд хоол хийж авчирч өгсөн юм. Дандаа сансрын хоол идэхээр жаахан уйтгартай байна гэнэ ээ. Шинэхэн хоол (монголоор бол Хоолоо халуун дээр нь) идэг л дээ.
Нислэгийг удирдах төв дахиад бараг бүтэн минут таг болов. Энэ хооронд долгионы хэлбэлзэл, антений чиглэлийг шалгаж, тойрог замаас ирж буй Скайлаб станцын холбоо мөн болохыг тодорхойлов.
Боб Криппен арай л цус харвачихсангүй:
- Скайлаб, Сонсож байна уу? Хьюстон байна.
- Скайлаб таныг сонсож байна гэж дахиад Хэлен хариуллаа. 
- Наана чинь ер нь юу болоод байна аа? Алив, Овентэй ярия.
- Ө.өү, За, би таслахгүй бол болохгүй нь. Эд нар намайг дураараа холбоогоор ярилаа гэж дургүйцээд байна...гэснээр яриа өндөрлөжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
c(66.181.177.20) 2017 оны 09 сарын 12

TEHNOLOG N

0  |  0
a(66.181.190.249) 2017 оны 09 сарын 12

Хаха

0  |  0
Г.Батнасан(202.179.31.86) 2017 оны 09 сарын 12

Ёстой гоё. Ядаргаа гарлаа.

0  |  0
Top