Америкийн Сакраментогийн засаг захиргаа хотод гэмт хэргийн гаралтыг бууруулахад нэгэн хачин арга сэджээ. Калифорнийн нийслэл хотын зөвлөл 1.5 сая долларыг “Энх тайван руу явах зам” гэх гурван жилийн хөтөлбөрт хуваарилсан байна. Энэ хүрээнд зарим гэмт хэрэгтнүүдэд гэмт үйлдэл хийгээгүйнх нь төлөө тэтгэмж өгөх гэнэ. Үүнтэй адилхан хөтөлбөр Ричмондод мөн хэрэгжиж байгаа аж.
Харин Калифорнийн оршин суугчид засаг захиргааныхаа авсан арга хэмжээг бодлогогүй үйлдэл гэж үзэж байна. Хотын зөвлөлийн бүх гишүүн үүнийг дэмжсэн нь бүр тэнэг гэж нэгэн иргэн “RT” агентлагт ярьжээ. Мөн хэсэг иргэд “Гэмт хэрэгтнүүдэд хэн нэгнийг алаагүйнх нь төлөө мөнгө төлнө гэдэг маш тэнэг санаа. Уг нь хүнийг хуулиа дээдэлдэг, бусдынхаа эрхийг хүндэлдэг иргэн байхад сургадаг баймаар. Гэмт хэрэгтнүүд мөнгө аваад ч хууль бус зүйл хийж, магадгүй тэр мөнгөөр гэр бүлээ тэжээнгээ гэмт ажиллагаагаа өргөжүүлээд авна. Хотын захиргаа яагаад ийм тэнэг шийдвэр гаргасныг бид ойлгохгүй байна” гэжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 5 )
AMERIKCHUUD BUSAD ULSAD MONGONII ULS YAMAR AMINCHHAN ULS BOLHOO TUUHEND HARUULJ BNA
SEX MONGO DUUDDAG MONGO AJ JARGAL DUUDANA
гэмт этгээдүүдийг шийтгэдэг болохоос шагнадаггүй.АНУ бол бусадын газар нутагыг дээрэмдэж хүн ардыг нь хүйс тэмтэрэн алж хядан байж байгуулагдсан алуурчин дээрэмчидийн улс болохоор сэтгэхүй нь хүртэл алуурчидын төлөө байх юм
гэмт этгээдүүдийг шийтгэдэг болохоос шагнадаггүй.АНУ бол бусадын газар нутагыг дээрэмдэж хүн ардыг нь хүйс тэмтэрэн алж хядан байж байгуулагдсан алуурчин дээрэмчидийн улс болохоор сэтгэхүй нь хүртэл алуурчидын төлөө байх юм
helloo helloo helloo