Филиппинийг шүүмжилсэн хүний эрхийн байгууллага шангаа хүртэв үү

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

Филиппиний Ерөнхийлөгчийн хар тамхины эсрэг ажиллагаа хүний эрхийг зөрчиж байгаа эсэхийг мөрдөн шалгаж буй тус улсын Хүний эрхийн комиссын жилийн төсвийг маш ихээр танажээ. Тус улсын Конгресс энэхүү байгууллагад 20-хон ам.доллар баталж өгсөн байна. Хүний эрхийн комиссыг ямар ч хэрэггүй газар гэж Төлөөлөгчдийн танхим мэдэгджээ. Олон улсын хэвлэлүүдэд бичиж байгаагаар дээрх байгууллага нь Ерөнхийлөгч Родриго Дутертегийн явуулж байгаа хар тамхины эсрэг тэмцлийг шүүмжилсэн учир ийнхүү шийтгүүлсэн аж.

Родриго Дутерте Ерөнхийлөгч болсноор эхэлсэн хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг шоронд хорих, буудан хөнөөх ажиллагаа олон зуун хүний аминд хүрсэн билээ. Мөн гэм буруутай эсэхийг нь тогтоолгүйгээр олон мянган хүнийг шууд шоронд хорьжээ. Олон улс болон дэлхийн хүний эрхийг хамгаалах байгууллагууд Филиппинийг шүүмжилдэг ч Ерөнхийлөгч Р.Дутерте бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хатуу анхааруулсан билээ.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.98) 2017 оны 09 сарын 14

Манайх ч ялгаа байхгүй Амеркин нэгдсэн улс энхийг сахиулах нэрийлдээр бүр цаад бодлогоороо Монголчуудыг Тархийг угаах нь тэр манай ЗХЖШ бодлого иэр чигээрээ Сэм ах нарын бодлогот тулгуурлан ажиллаж байгаа нэг үгээр бол Сэм ах нарын утсан хүүхэлдэйнүүд юм

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 09 сарын 14

Хүний нутагт түрэмгийлэл үйлдчихээд харин өөрийн нутагт нь дайн болж байгаа бол нэг өөр хэрэг тэд өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалж байгаад амь эрсдсэн бол өөр хэрэг л дээ

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 09 сарын 14

Нэгдсэн улс Хүний эрх эрх чөлөө гээд л хаа байгаа юм.Тэд жирийн ажилчин иргэдээ хүний нутагт эх орныхоо төлөө тулалд гээд л хэдэн зуугаараа хүний нутагт ясаа тавих гэж дээ.Уг нь эх оронд нь дайн болоогүй л байлтай

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 09 сарын 14

Манайх нэг Филипини улс шиг ерөнхийлөгчтэй байх нь зүйтэй. Ер аливаа улс орны дотоод хэрэгт Нэгдсэн улс буюу Сэм ах нар оролцох хэрэггүй .Тэд хөгжиж буй орныг сэм алдаг улс гэдгээрээ алдартай.Мэдээж Хар тамхи хэрэглэсэн бусдад зарсан тээвэрлэсэн нуун дарагдуулсан үнэнийг нь үйлдэл дээр нь газар дээр нь нам дарж байгаа байлгүй дээ

0  |  0
lola(202.70.46.214) 2017 оны 09 сарын 13

Zuv alham hiisen hun

0  |  0
lola(202.70.46.214) 2017 оны 09 сарын 13

Zuv alham hiisen hun

0  |  0
zochin(27.123.214.126) 2017 оны 09 сарын 13

Zorigtoi mundag erunhiilugch! Hatuu baijl har tamhichdyg darna shuu.

0  |  0
Top