АНУ-д байгаа цагаачдын хүүхдүүд хөөгдөхөөргүй болов

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гэмт хэрэгт холбогдсон цагаач нарын хүүхдүүдийг улсаасаа хөөнө гэсэн юм. Тэгвэл эрх баригч Бүгд найрамдах нам, сөрөг хүчний Ардчилсан нам хоёр тохиролцоонд хүрчээ. Тэд тун үр дүнтэй хэлэлцээр хийсэн гэж зарласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан Барак Обамагийн санаачилсан цагаачдын хүүхдүүдийг албадан гаргахаас хамгаалах хөтөлбөрийг цуцалсан билээ. Тэрбээр цагаачдын тоог цөөлснөөр америкчуудын амьдралын түвшин дээшилнэ гэж үзсэн юм.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top