Япон улс БНАСАУ-д хатуу анхааруулга өглөө

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

Хойд Солонгос өнөө өглөө пуужин хөөргөсөн билээ. Пуужин Хоккайдо арлын дээгүүр нисч, Японоос 2000 км-ийн зайд унажээ. Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сүга тус улс энэ үйлдлийн эсрэг хамгийн хатуу эсэргүүцлээ илэрхийлж байгааг мэдэгдлээ. Харин БНСУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан зарлажээ.

БНАСАУ нь нэг сард хоёр дахь удаагаа пуужин хөөргөж байна. Тус улс энэ сарын эхээр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн юм. “Хойд Солонгосын удаа дараагийн өдөөн хатгалгатай бид эвлэрэхгүй. Хамгийн хатуу эсэргүүцлийг илэрхийлж байна” гэсэн Японы мэдэгдлийг Өмнөд Солонгос, АНУ тэргүүтэй улс орнууд дэмжжээ.

Пхеньян өнөө өглөөний пуужингаа өнгөрсөн наймдугаар сарын 29-нд пуужин хөөргөсөн газраасаа хөөргөжээ. БНАСАУ ээлжит удаагаа пуужин хөөргөхөөр бэлтгэж байгааг Өмнөд Солонгос мэдэгдэж байсан юм. Ким Жон Ун энэ сарын 9-нд пуужин хөөргөж магадгүй гэсэн тагнуулын мэдээлэл байсан билээ. 9-ний өдөр нь тус улсын боловсролын салбарын баяр байжээ. “The Wall Street Journal”-д мэдээлснээр пуужин 770 км өндөрт хөөрч, 3.7 мянган километр зайг туулсан байна.

Сөүл Хойд Солонгосын шинэ аюулаас болгоомжилж байна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Засгийн газартаа хандан БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг сайтар баримтлахыг үүрэг болгожээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Пак Су Хён “БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын биелэлтийг хянаж, хэрэгжүүлэхэд бүхий л хүчээ дайчлахыг Ерөнхийлөгч мөн үүрэгдсэн” гэжээ.

Түүнчлэн БНСУ нь БНАСАУ-ын шинэ аюулаас улс орноо хамгаалахыг дэлхий дахинд уриалжээ. Шинэ аюул гэдэгт нь биологийн, цахилгаан соронзон зэрэг ямар ч төрлийн заналхийлэл байж болох аж.

Мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-тай Хойд Солонгосын пуужин хөөргөлтүүдийг хянаж байх талаар ярилцжээ. АНУ нь Ким Жон Уны эсрэг хатуу арга хэмжээ авч, хүч хэрэглэхэд бэлэн байгаа билээ. Харин ОХУ, Хятад хоёр дипломат арга замыг эрэлхийлж байгааг хоёр улсын удирдагч хэлдэг. БНАСАУ дипломат хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа учир Орос, Хятад улс хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригт нэгдсэн юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд бүгд санал нэгтэйгээр дэмжсэнээр БНАСАУ-ын эсрэг хатуу хориг хэрэгжиж эхэлсэн. Харин тус улсын удирдагч Ким Жон Ун улс орноо, бүс нутгаа аюулаас хамгаалах зорилготой цөмийн хөтөлбөрийг нь АНУ тэргүүтэй улс гүрэн ойлгохгүй байна гэж үзэж буй.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.117) 2017 оны 09 сарын 15

Ingej baij uy l boloh bol doo.

0  |  0
balu(202.70.46.208) 2017 оны 09 сарын 15

Kim jong in mundag

0  |  0
Лхагвасүрэн(202.9.43.16) 2017 оны 09 сарын 15

770 Км өндөр 3,7 мянган ким зай энэ буруу шүү

0  |  0
эрдэнэт(202.179.11.10) 2017 оны 09 сарын 15

770км өндөрт хөөрдөг пуужин гэж байдаггүй. Шаах юмаа олж шаа.7,7 км гэвэл харин үнэн болно

0  |  0
Zochin(66.181.180.179) 2017 оны 09 сарын 15

Aihtar sanaatai batsaan hden nvvdliin tsaadahiig harj chadj bn shu ghdee udaan tesehgui bhoo deglem ni tun udhgui nurah ni tdorhoi blchloo

0  |  0
Хишгээ(103.26.193.162) 2017 оны 09 сарын 15

Тэнэг бацаан

0  |  0
Top