Английн Честерфилд хотод Диана гүнжид зориулсан дурсгал байрлуулжээ. Гэвч энэ нь Дианатай адилгүй, ширүүн харц нь хүмүүсийг айлгаж байна гэж иргэд шүүмжилсэн байна. Сайн дурын 14 хүн нийлэн цэцгийн дэлбээ, ургамлын навчаар хийсэн энэхүү дурсгалыг Английн уламжлалыг сэргээсэн зүйл болсон гэж хотын захиргаа мэдэгдсэн байна. Мөн иргэдээс шүүмжлэл их ирэх болсны хариуд хотын зөвлөл “Хүмүүс ихээр анхаарч, шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Шүүмжлэлд өртдөггүй урлагийн бүтээл гэж байхгүй” гэж мэдэгджээ.
Честерфилд хотын захиргаа Диана гүнжийн хөшөөг байрлуулсан дүүрэг рүү хүмүүсийг татах гэж энэхүү санааг сэдсэн байж ч магадгүй гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
Anglichuud mangar bha
Shal hachin bolson bna shde.shvvmjleh ni argagvi.haha
Shal hachin bolson bna shde.shvvmjleh ni argagvi.haha