Трампыг дэмжигчид малгайгаа шатааж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

АНУ-д нэгэн аян өрнөж эхэлжээ. Энэ нь Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцэн түүний уриа болох “Америкийг дахин агуу болгоно” /Make America Great Again/ гэсэн бичигтэй малгайнуудаа шатаах арга хэмжээ юм. Трампыг дэмжигчид дуртай малгайгаа шатаах болсон нь Ерөнхийлөгч Ардчилсан намынхантай тохиролцоо хийсэнтэй холбоотой аж.

Трамп саяхан хууль бус цагаачдын хүүхдүүдийг хамгаалахад чиглэгдсэн Обамагийн хөтөлбөрийг цуцлах тушаал гаргасан билээ. Мөн Мексиктэй хиллэх хэсэг дээрээ хана босгож, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаална гэсэн Трампын шийдвэр хэвээр буй. Харин сөрөг хүчнийхэн нь түүнийг ятгаснаар АНУ-ын Ерөнхийлөгч Мексикийн хил дээр хана барихаасаа татгалзаж, хууль бус цагаачдыг ч хамгаалахаар тохиролцоо хийсэн байж магадгүй аж. Ардчилсан намын хэсэг гишүүн Трамптай оройн зоог барьсныхаа дараа тохиролцоонд хүрснээ ярьжээ.

Мөн Ардчилсан намынхан уржигдар Бүгд найрамдах намтай тохиролцоонд хүрснээр хууль бус цагаачдын хүүхдүүд АНУ-аас хөөгдөхөөргүй болсон гэж байсан билээ. Ингэснээр 800 мянган цагаач АНУ-д хууль ёсоор амьдрах эрхтэй болж байгаа юм.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top