АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Их Британийн эрх баригчдыг аюулгүй байдлаа хангалттай чангатгаж чадахгүй байна гэж шүүмжлэв. Лондоны метронд террорист халдлага болсонтой холбоотойгоор тэрбээр исламын шашинтай орнуудын иргэдийг АНУ-руу нэвтрүүлэхгүй байх талаар хилийн хатуу хяналт тогтооно гэлээ. Барак Обамагийн засаглалын үеийг бодвол АНУ одоо террористуудаас хол орон болсон гэж Доналд Трамп үзэж байна. Исламын шашинтай иргэдийг улс руугаа оруулахгүй гэсэн түүний хоригийг шүүмжилдэг хүмүүст хандан Трамп өөрийнх нь зөв байсныг олон зүйл батална гэжээ. Их Британи шиг халдлагын бай болохгүйн тулд түүний авах арга хэмжээ улам чангарсаар байх гэнэ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
zeb tusgaar togtnol bol uls orshij baigaagiin batalgaa meksik laluud urjil saitai neg medehed hun amiin ihenhiig burduulna