БНАСАУ-аас БНСУ-д дүрвэн ирэгсдийн тоо буурчээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд дүрвэн ирэгсдийн тоог гаргажээ. Тус тайланд гарсан дүгнэлтээр арав гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан аж. Энэ талаар БНСУ-ын Засгийн газраас мэдээлсэн байна.
Уг тайланд БНАСАУ ард иргэддээ хатуу хяналт тавьсныг харуулж байгаа гэнэ. Мөн Пхеньян болон Бээжингийн хилийн аюулгүй байдлыг чангатгасан байгаа талаар Ардчилсан намын дарга Пак Бен Сог мэдээллээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Дүрвэн ирэгсдийн ихэнх нь ядуу зүдүү амьдралаасаа зугтдаг. Зарим нь хүүхдүүдээ дагуулан оргохдоо боловсролд нь анхаарч буйгаа хэлдэг” гэв.
Мөн энэ хугацаанд нийт 780 хүн дүрвэн орж ирсэн. Тэдний 56,9 хувь нь ажилчин, тариачин, 3,5 хувь нь цэргийн болон төрийн албан хаагч байсан аж. Энэ талаар “Yonhap” агентлаг мэдээллээ.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )