Солонгосын хойгийн тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. БНАСАУ-ын пуужингийн туршилт болон БНСУ, АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтын талаар улс орнууд чих тавин чагнасаар л байна. “Yonhap” агентлаг нэгэн мэдээллийг цацлаа. Уг мэдээлэл нь, “Ирэх сард АНУ, БНСУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа хийнэ. Гэхдээ энэ цэргийн сургуулилт нь өмнөх сургуулилтаас өөр онцлогтой. Энэ бол атомын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг оролцуулах тухай юм” гэжээ. Мөн “Карл Винсон” юмуу “Рональд Риган” гэх хөлөг онгоцыг цэргийн сургуулилтанд ашиглахаар АНУ-аас тооцоолж байгаа аж. Мэдээж тус хөлөг онгоцнууд нь атомын нисэх онгоц тээвэрлэх зориулалттай юм.
Мөн өнөөдөр БНСУ хил орчим руугаа F-35 загварын дөрвөн тийрэлтэт, хоёр бөмбөгдөгч онгоцыг сургуулилтын зорилгоор илгээсэн. Гэвч энэхүү үйлдлийг БНАСАУ өдөөн хатгасан үйл явдал гэж үзэж байгаа юм байна. Үүнээс гадна энэхүү цэргийн сургуулилтад Япон улс нэмэгдэж болзошгүй байгаа талаар тус агентлаг нэмж мэдээллээ.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Eniigeel bolichih heregtei l dee
Ingeed uduun hatgah ajillagaa yavuukj baigaad tsohilt uguh taktik bolovsruulj l dee. Tsumiin zevseg oroltsuulsan surguulilt yavuulna gene. Yapond hayasan odoo solongost hayah yum baih daa!