Кувейт улс БНАСАУ-ын элчин сайдыг нутгаасаа хөөх шийдвэр гаргажээ. Энэ “Мuslimtimes” мэдээлсэн байна. Персийн бүс нутагт орших тус улсад БНАСАУ-аас дөрвөн дипломат ажилтан суудаг байсан аж.
Ийнхүү тэдгээр албан хаагчийг хөөн гаргах болсон шалтгаанаа тайлбарлажээ. Уг шалтгаан нь, “Пхеньян хэд хэдэн удаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн. Иймд бид тус улсын дипломат ажилчдыг нутгаасаа хөөн гаргасан юм” гэв.
Мөн Кувейт улсад БНАСАУ-ын иргэд ирж ажиллах урсгалыг зогсоосон байна. Тэнд нийт 50 мянга орчим ажилчин байсан аж.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )