НҮБ-аас Рохингя үндэстнүүдтэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэд Мьянмарт дүрвэн ирсэн юм. Харин харамсалтай нь 400 мянга орчим дүрвэгчдэд тахлын аюул нүүрлээд байгаа аж. Тодруулбал, тэд тахлын аюул нөмөрсөн газарт амьдарч байгаа юм. Тэдгээрээс 240 мянга нь хүүхэд байгаагаас 92 мянга нь таван наснаас доош насны хүүхэд аж. Мөн тэднээс гадна 52 мянга орчим жирэмсэн болон хөхүүл эмэгтэй байгаа тухай “Мuslimtimes” мэдээллээ.
Одоогоор тэднийг тусгаарласан. Гэвч тусгай бүс дотор хүчирхийлэл, аллага, түймэр, лал шашинтнуудын сөргөлдөөн зэрэг үйл явдал болж байгаа аж. Энэ талаар Мьянмарын Засгийн газраас мэдээлж буйгаар, “Лал шашинтай 400 орчим хүн хүчирхийллийн улмаас амиа алдсан” гэв. Харин НҮБ-ын гаргасан тооцоогоор мянга орчим хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
MOSLIM
Ed yag yamar uchirtai hvmvvs yum be.haanaas myanmart orj irsen yum be