Мексикт хүчтэй газар хөдлөлтийн улмаас зуу гаруй хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

Мексикийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас зуу гаруй хүн амиа алдсан байна. Мөн зургаан давхар барилга, супермаркет, сургууль, үйлдвэрийн барилга сүйджээ. Одоогийн байдлаар аврах багийн ажилчид нуранги доороос амьд хүн эрэн хайх ажиллагаа явуулж байна.

“ВВС” агентлагийн мэдээлснээр, “Нас барсан хүний тоо өсөж магадгүй. Гэхдээ тус улсад 32 жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний улмаас 1000 хүн амиа алдаж байсан юм” гэв. Уг хөдлөлт нь Морелос, Пуебла хотод 7,1-8,1 магнитудын хүчтэй байжээ. Түүнчлэн зүүн өмнөд хэсэгт болсон уг гамшгийн улмаас 90 орчим хүний алтан амь сүйдээд байна. 

Мексик улс нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог аж. Иймд хамгийн сүүлд болсон газар хөдлөлтийн голомтыг АНУ-ын Геологийн судалгааны төвөөс тодорхойлжээ. Энэ нь Мексик хотоос 120 км-ийн зайд орших Пуебла хот гэнэ.

Мөн тус гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоог тодорхой болгож чаджээ. Тодруулбал, Морелос хот 54 хүн, Пуебла хот 26 хүн, Мексикийн гудамжинд есөн хүн амиа алдсан байна. Түүнчлэн одоогийн байдлаар хоёр сая гаруй хүн цахилгаангүй, утсан холбоогүй болсон аж.

Close-up map of affected regions

Rescuers and volunteers remove rubble and debris from a flattened building in search of survivors after a powerful quake in Mexico City on September 19, 2017.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top