Мексикт болсон газар хөдлөлтийн дараа сургууль нуржээ. Нийслэл Мехико хотын сургууль гэнэт нурж, 21 хүүхэд амиа алдсан байна. Энэ талаар Мексикийн Засгийн газраас “Ассошейтэд пресс” агентлагт мэдээлжээ.
Тус улсад газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 138-д хүрсэн байна. Өчигдөр орой Мексикийн Пуэбла-де-Сарагоса хотын ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас Мехико хотод 2 сая хүн тоггүй болжээ. Мөн хий ихээр алдагдсан байж болзошгүй учир иргэдийг гудамж талбайд болгоомжтой явж, тамхи татах зэргээр гал гаргахгүй байхыг анхааруулсан байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )