Их Британийн ханхүү Уильямын хүү Жорж энэ сарын эхээр улсынхаа бүх дөрвөн настны адил нэгдүгээр ангид орсон билээ. Ханхүү Уильям хүүгээ “Thomas”s Battersea” хувийн сургуульд оруулжээ. Бусад эцэг эх эхэндээ хүүхдүүд нь Их Британийн ирээдүйн хаантай нэг сургуульд сурч байгаад дуртай байжээ. Харин саяхан болсон нэгэн явдал эцэг эхчүүдийг ханхүү Жоржийг сургуулиас нь хасуулахыг хүсэхэд хүргэсэн байна. Ханхүүг хулгайлах гэж байна гэсэн түгшүүр дэгдэж, сургууль хэдэн цаг хаалгаа барьжээ. Цагдаа нар сургуулийг бүслэн хяналт шалгалт удаан өрнөсөн аж. Түгшүүр ханхүү Жоржийн зургийг дарах гэсэн нэгэн эмэгтэйгээс болж дэгдсэн байна.
Эцэг эхчүүд ханхүүгээс болж хүүхдүүд нь аюулд өртөж болохыг хэлж байгаа юм. Баттерси дүүргийн иргэдийн аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна гэж оршин суугчид гомдол мэдүүлжээ. Ханхүүг хулгайлах гэсэн, зургийг нь дарах гэсэн болон бусад хар буруу санаа өвөрлөсөн хүмүүс хүүхдүүдэд нь аюул учруулж мэдэхээр байгаа учир “Thomas”s Battersea” сургуулийн сурагчдын эцэг эх ханхүү Жоржийг сургуулиас нь хасуулах хүсэлтэй байна.
Бяцхан Жоржийг одоо хичээлд нь цагдаа нар, хамгаалагчид байнга дагаж яваа гэнэ. Хяналтын олон камер ажиллаж, сургуулийг байнга харуулууд ажиглаж байгаа ч “Thomas”s Battersea”-гийн хаалга урьдын адил хэнд ч нээлттэй хэвээр байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 6 )
хүүхдийн сэтгэлзүйд анхаарах хэрэгтэй_ хөөрхийд энэ нь гадуурхал шиг санагдана даа
hedii ireeduin haanch gsen ene chin hvvhed shvvde dunguj 4 nastai hvvhed busad hvvhedteil adil tsunhee vvreed hicheeld yvahiig hvsej bga iim baidlaar bol surgah surguuli hovrol bh tgd tsaashid gantsaarchilsn surgalt ntr geel setgel zuin tal deer bol hetsvvl bhdaa
Жоржийг хамгаалах нь аргагүй, тэр Их Британийн ханхүү шүүдээ, алах гэсэн хүмүүс их л бга.
haana ch geltgui humuus ch yer ni amia l bodoh yum daa
haana ch geltgui humuus ch yer ni amia l bodoh yum daa