Австралид сурдаг таван настай хүүг сургуулийнх нь хүүхдүүд гадуурхжээ. Учир нь Сидхаг Сингх хүү хичээл дээрээ үндэсний малгайгаа өмсөж ирдэг аж. Харин түүнтэй хамт сурдаг Мельбурн хотын сургуулийн хөвгүүд гадуурхсан шалтгаанаа хэлжээ. Тэд “Христэд итгэгч биш бол малгай өмсөхийг хориглосон” гэв.
Үүнийг мэдсэн хүүгийн эцэг Сингх Арора хэлэхдээ, “Хүүгийн минь юу өмсөж, зүүх нь бусдад гадуурхагдах шалтгаан болохгүй гэж үзэж байна. Энэ бол хүүг минь гадуурхаж буй үйлдэл.” гэжээ.
Тэрбээр нэмж ВВС-д ярихдаа, “Австрали үнэхээр гайхалтай улс шиг санагддаг. Гэхдээ би маш их цочролд орсон. Тэд хүний өмссөн хувцсаар ялгаварлаж цагдаад хүртэл гомдол гаргаж өгсөн. Үүнээс болж хүү минь хичээлдээ явж чадахгүй байна. Гэхдээ би хүүгээ буцаад сургуульдаа явж чаддаг болно гэж бодож байна” гэв.
Харин тэд Шиф шашинтай аж.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
Setgvvlchee ene sikhii byui enhetheg Pakistan ulsad baidag shashintanuudaa delhiid 45 say ulaan. Ed nar eregteichuud ni vsee husdagui uchir iim alchuur zvvj baidag a. Hindu musilman shashinaa abaad l vvssen shashin daa.
Нялх амьтан юугаа мэдэхэв. Эцэг нь байгаа газрынхаа ёс жаягийг жаахан ч гэсэн бодолцвол, за тэгээд энэ толгойгоо боодогууд ч бас арай л давруу юм билээ эр, эмгүй
za daa barag l het undesniihee uzel soel huvtcasiig doviilgoh n utgagui ym.yg ter eh orondoo l ....omsoj zuuj yrij baih n zov ym.huuhded eh etceg n l oilguulaagui n buruushdee. nylh amitan yu medeh vedee. terniig tegj huuhduudiin doog bolgoj hereggui.oyun uhaand nl chi tiim undesten shuu gedgiig l suulgah n sain ym.
Усыг нь уувал есыг нь дага гэдэг угний утга нь энэ. харийн нутаг хатуу гэдэг л энэ дээ хеерхий. Очсон газраа еерсдийнхее есыг тулгана гэдэг тэнэг хэрэг болно. Яг лалууд шиг гадуурхагдаад эхэлнээ. Бодоход гэмгуй
Undes ugsaa gej iim huchtei shuudee bid ch gesen gadaadad ochih buyu amidrahdaa bas l Undesnii hev maygaa haruulahiig hicheedegtei adilhan bizdee,hoorhon zorigtoi huu bn undesnii huvtsaaraa baharhiig hicheesen mon huuhduud yugaa medehvdee busad n sonin haragdsan biz , Ali ch ornii hunii ch huuhed l bol huuhed shdee . Harin aav uhaantai hun bn
Yadaj yamar teneg malgai vee