Африкт нэгэн эмэгтэйг баривчилжээ. Тэрбээр хүүхэд асрагчийн ажил хийдэг байсан. Гэвч асарч буй есөн сартай охинтой хэрцгий хандсан хэрэг үйлдсэн тул баривчилсан аж.
Хохирогчийг Лила гэдэг. Түүний хүзүү гэмтэж, мөр нь няцарсан байдалтай байх болжээ. Гэвч цагдаагийн газар нотлох баримтгүй тул хохирогчийн эх Аемарие Тероны гомдлыг буцааж байв. Ийнхүү аргаа барсан эх нь охиныхоо өрөөнд нууц камер суурилуулснаар нотлох баримтыг баталгаажуулж чадсан байна. Харгис асрагч охиныг гар хөлөөс нь барин бараа таваар авах мэт шүүрч явсан. Мөн ор луу нь шидэж гэмтээсэн нүд халтирам бичлэг үлдсэн байна.
Түүнчлэн хэрэгтэн хүүхдийг зовоох үедээ мансууруулах бодис хэрэглэсэн байсныг тогтоосон аж. Иймд асрагч эмэгтэйд хүний амь хөнөөхийг завдсан, насанд хүрээгүй хүүхдэд бие махбодын хүнд гэмтэл учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн зэрэг хэргүүдэд буруутгаад байна. Мэдээж тэрбээр хүнд ял авах нь тодорхой талаар БНСУ-ын “Кmib” сайт өнөөдөр мэдээллээ.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Xun bish
Buzar amitan bee