Цөмийн зэвсгийг хуулиар хориглох гэрээнд Япон улс нэгдсэнгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 21

Цөмийн зэвсгийг хуулиар хориглох тухай олон улсын гэрээ байгуулагджээ. НҮБ-ын төв байранд өчигдөр болсон үзэглэж, батлах ажиллагаагаар 50 улс гарын үсэг зурсан байна. Цөмийн зэвсгийг хуулиар хориглох хэлэлцээрийг Коста-Рикагийн Ерөнхийлөгч Луис Гуиллеро Солис Ривера даргалжээ. Тэрбээр цөмийн зэвсгийн улмаас хүн төрөлхтөн байнгын айдастай амьдарч байгаа учир энэхүү гэрээнд нэгдэхийг цөмийн зэвсэгтэй орнуудад уриалав.

Цөмийн зэвсгийг хуулиар хориглох гэрээнд ийнхүү 50 улс гарын үсэг зурж, гурван сарын дараа хэрэгжиж эхлэх юм байна. Гэрээний дагуу цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах ч хориотой. Цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших, энэ төрлийн зэвсгээр айлган сүрдүүлэхийг хоригложээ. Гэвч цөмийн зэвсэгтэй бүх улс энэ гэрээнд нэгдээгүй аж. Тухайлбал, Япон улс цөмийн зэвсгийг улс орон, ард түмнээ хамгаалах хэрэгсэл гэж үзжээ. Цөмийн туршилтаараа дэлхий нийтийг түгшээгээд байгаа БНАСАУ ч мөн цөмийн зэвсгийг улс орноо харийн түрэмгийллээс хамгаалах хэрэгсэл гэж үздэг юм.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(223.38.63.86) 2017 оны 09 сарын 24

Улс орон дээгүүр нь пуужин харваад заналхийлээд байхаар энэ өндөр хөгжилтэй орон зүгээр сууж байгаад нурам болохыг хүсэхгүй шдээ. Японы зөв

0  |  0

shinee(202.55.182.125) 2017 оны 09 сарын 23

buruu

0  |  0
Өөнөө(202.9.41.97) 2017 оны 09 сарын 21

япон ингэж улс орноо хамгаалах нь зөв

0  |  0
Top