БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд арав хүртэлх жил ажиллах боломжтой. Энэхүү хугацаа өмнө нь 14 жил зургаан сарын хугацаатай байсан аж. Уг шийдвэрийг тус улсын Хөдөлмөрийн яамнаас гаргасан байна.
Ийнхүү ажиллах хугацааг багасгасан тухайгаа тус яамнаас мэдээлэхдээ, “Гадаад иргэдийн гэрээт ажилчдын тоо нэмэгдсэн. Харин энэхүү тоо нэмэгдэх болгонд манай улсын иргэдэд ажлын орон тоо багасаж байна” гэв. Мөн тэд нэмж хэлэхдээ, “Бид нэгэн судалгаа явуулсан. Уг судалгаанаас үзэхэд гэрээт ажилчдын тоо нэг хувиар нэмэгдэх юм бол манай улсын ажилчдын цалингийн хэмжээнд сөрөг өөрчлөлт ордог. Тодорхой хэлвэл 1,1 хувиар буурдаг гэсэн үг” гэжээ.
БНСУ нь гадны улсын иргэдийг 14 жил ажиллуулах хугацаандаа нийгмийн даатгал, халамж, эрүүл мэндийн үйлчилгээгээс гадна цалинд мөнгө зарцуулсаар байдаг аж. Иймд уг зардлыг багасгах шаардлага гарсан тул уг хугацааг багасгаж арван жил болгосон аж.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )