АНУ-д трансжендэр сурагчдын эрх зөрчигдөж байна. Тэд гадуурхлаас болж сургуулиа хаясаар байгаа аж. Зарим сургууль нь тэдэнд дүрэмт хувцас олгодоггүй юм байна. Иймд бусад сурагчтай адил сургуулийн дүрмээ мөрдөж чаддаггүй болдог талаар “ВВС” мэдээллээ.
Трансжендэр сурагчид сургуулиа орхихоос өөр аргагүй болдог талаар эцэг эхчүүд нь ярьсан юм. Мөн тэд нэмж хэлэхдээ, “Тэдэнтэй харьцахдаа бусдын адил байх, эрхэнд нь халдахгүй байхыг сургуулиудаас хүсч байна” гэв. Мөн хэд хэдэн хүсэлт гаргасныг доор дурдвал:
- Тэдний хүйсэнд нь тохируулан дүрэмт хувцас өмсгөх
- Трансжендэрүүдэд зориулсан бие засах өрөөтэй болгох
- Ямар хүйстэй болохыг хүсч буйг тодорхойлох хэрэгтэй
Энэ төрлийн сурагчид стресс ихтэй,сэтгэлийн зовиуртай байдаг. Гэвч тэрнийгээ даван туулж, хүйсээ солихыг хүсдэг аж. Иймд бусад сурагчдын адил дүрэмт хувцсаар жигдэрч, сурахыг хүсдэг. Гэвч тэд гадуурхлаас болж дээрх хүслээ биелүүлж чаддаггүй юм байна.
Иймд трансжендэр хүүхэд сурдаг сургуулиудад эцэг эхчүүд нэгэн уриалга гаргажээ. Энэ нь трансжендэр сурагчиддаа анхаарлаа хандуулах тухай юм. Мөн тэдний эрх ашигт шууд болон шууд бус аргаар халдахгүй хэрэгтэйг хэлжээ.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
buzar
Estoi mundag