Лондонд хүчил ашиглан халдлага хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 24

Лондогийн Стратфордод 23-ны орой хүчил ашигласан халдлага болжээ. Үүний улмаас зургаан хүн гэмтсэн байна. Одоогоор сэжигтэй этгээдийг баривчилсан байгаа аж.

Харин тус хотын цагдаагийн газраас мэдээлснээр, “Хүчилтэй холбоотой халдлага гарсан. Иймд гал түймрийн үйлчилгээ, түргэн тусламж баг дуудсан байлаа. Бид гэхдээ энэ халдлагыг террорист халдлага гэж үзэхгүй байна. Энэ бол бүлэг хоорондын маргаан байсан юм” гэв. Мөн гэмтсэн зургаан хүний гурвыг нь эмнэлэгт хүргэсэн талаар Түргэн тусламжийн албаны ажилтан Паул Гибсон хэлсэн байна.

Хохирогчдын нэг нь “Бургер Кинг”-ийн менежер Хоссен байжээ. Энэ үед түүний нүүр лүү хүчил цацаж түлсэн талаар “ВВС” мэдээллээ. Харин сэжигтэй этгээд гэмт үйлдэл хийсэн нь тогтоогдвол зохих ёсны хүнд ялаар шийтгүүлэх юм.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top