Энэтхэг улс сөнөөгч онгоц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 10 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй тендер зарлажээ. Тендерт оролцохыг хүсэгч нь дээр дурдсан мөнгөн дүнд багтаан 126-аас доошгүй сөнөөгч онгоцыг Энэтхэгийн нисэх хүчинд нийлүүлэх ёстой юм байна. Эдийн засгийн хувьд хүчирхэгжихийн хэрээр улс орныхоо батлан хамгаалахад ихээхэн хөрөнгө зориулсаар байна. Тендерт шалгарсан нийлүүлэгч эхний 18 сөнөөгч онгоцыг шууд угсарч нийлүүлж, үлдсэн 108 онгоцыг Энэтхэгт үйлдвэрлэн нийлүүлэх ёстой ажээ. Энэ тендерийн шалгаруулалтаас Оросын Ми 35 болон АНУ-ын Ф/А 16, Ф18 зэрэг алдартай сөнөөгч онгоцны төслүүд хасагдсан байна. Харин Европын хэд хэдэн орны хамтарсан төсөл болох Еврофайтер Тайфун болон Францын Рафаэль сөнөөгч онгоцнууд шалгаран үлджээ.
С.Төгөлдөр
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Mi 35 su 35 f16 18 hasagdsan bol busad n mia
burhan min