Гурван хүний аминд хүрснийхээ дараа амиа егүүтгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

Израилд буутай этгээд халдлага үйлджээ. Үүний улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн шархадсан  харамсалтай хэрэг гарсан байна. Хэрэгтэн 37 настай байсан бөгөөд хэрэг үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэжээ. Уг хэрэг Еврейчүүдийн тосгонд орших Вест Банканд болсон байна.

Израилын цагдаа нарын хэлж буйгаар, “Буутай этгээд гарч ирсэн. Дараа нь цагдаа болон хамгаалалтын ажилчид руу гал нээж эхэлсэн” гэв. Хэргийн талаар тодруулбал, “Хэрэгтэн орж ирснийхээ дараа цамцнаасаа буу гаргасан. Харин эхлээд харуул руу буу тулгаснаар буудаж эхэлсэн байна.

Иймд Израилын цагдаа нар хил орчмын хамгаалалтаа сайжруулах, сэрэмжтэй байх зааврыг засгийн газраас аван ажиллаж байна.

A photo of the gun used by the attacker, released by Israeli police

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top