Саудын Арабт эмэгтэй хүн машин жолоодохыг хориглосон шийдвэрээ цуцалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

Саудын Арабын хаан Салман эмэгтэй хүн машин жолоодохыг хориглосон шийдвэрийг цуцалжээ.  Одоогоор тус улсын Засгийн газраас 30 хоногийн дотор дэлгэрэнгүй тайлангаа гаргахаар ажиллаж байна. Дээрх шийдвэрийг ирэх оны зургадугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн аж. Ийнхүү шийдвэр гарснаар “Дэлхийд эмэгтэй хүн жолоо барихыг хориглосон” анхны улс байхаа больж байгаа юм.

Одоогийн байдлаар зөвхөн эрчүүд машин жолоодож байгаа. Харин машин жолоодож буй эмэгтэйг хорьж буй талаар  “ВВС” мэдээллээ. Мөн зарим Хаант засаглалтай улсууд эмэгтэй хүн жолоо барихыг зөвшөөрдөг болохын тулд олон жил ажилласан байдаг. Харин эмэгтэй жолооч дүрэм зөрчиж, осол гаргасан тохиолдолд шууд хорьж, саатуулдаг байна.

Г.Хүслэн 

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top