Лалын шашинтнуудыг үзэн яддаг, хэт барууны үзэлт улстөрч Гирт Вилдерст холбогдох хэргийг шүүх хурал Голландын Амстердам хотын Шүүхийн байранд явагджээ.
Г.Вилдерс нь лалын шашинтнуудыг “фашистууд” хэмээн дормжилсон бөгөөд Коран судрыг Гитлерийн “Mein Kampf”-тай зүйрлэснийхээ төлөө ийнхүү хэрэгт ороод байгаа ажээ. Тэрбээр Шүүх хурал дээр “Лалын шашинтнуудыг үзэн ядах нь улс төрийн итгэл үнэмшлийнх нь нэг хэсэг” гэж мэдүүлжээ. Шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн байна.
Вилдерсийг шүүхэд өгсөн парламентийн цөөнхийн гишүүд түүний энэ үзэл арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, лалын шашинтнуудыг үзэн ядах үзлийг дэвэргэж байна гэж үзсэн ч ийнхүү амжилт олсонгүй. Хэт барууны үзэл баримтлалт улстөрч Г.Вилдерсийг лалын шашин, шашинтнуудыг хараан зүхсэн “Fitna” хэмээх богино хэмжээний кино бүтээж, олон нийтэд үзүүлсэн, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэсэн гэж 2009 онд мөн шүүж байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Муслимын новшнууд хүн биш хүмүүжжээ. Тэднийг үзэн ядахаас өөр сонголт алга.
Лал гэдэг нэрлэж бсан зөв шүү дээ. Мэдэхгүй байж шүүмжлээд л. Хуучны ном судраас ислам гэдэг үгээ олоод цэцэрамээрХүүхдээр хүний толгой тасдуулдаг яргачдыг фашист гэхгүй яах юм. Хүний газар нутагт ирчихээд алж хядаад бдаг бузрын сүгнүүдийг үзэн ядахгүй яах юм.
Лалын шашин гэх нь зөв. Бусдыг дууриаж ислам энэ тэр гэх шаардлагагүй. Бидний өвөг дээдэс юу гэж нэхлэж байсан тэрүүгээрээ л байг.
Энэ сэтгүүлч гуай Лал гэж шашин байдаггүйг мэддэггүй юм байх даа хөөрхий. Тархины тураалтай сэтгүүлчид их олширчээ.