БНХАУ-ын очсон газар болгондоо “мөнгө” үнэртүүлж явдаг болжээ. Ерөнхийлөгч Си Жиньпин АНУ-д "Хамтарсан үйлдвэр барина, мөнгөн тусламж үзүүлнэ. Үүний зарим хэсэг нь буцалтгүй" гэж хэлж байсан. Тэгвэл саяхан Их Британид мөн л ийм утгатай амлалт өгчээ Тэрбээр төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй байгаа Европын бүсийн улсуудад зээл олгоход бэлэн байна гэсэн мэдэгдэл хийв. Өгөх өгөхдөө төсвийн алдагдал нь хэтэрч зээл авахад хүндрэлтэй улсуудад өгнө гэж том ам гарлаа. Энэ нь “Найдваргүй зээлдэгчдэд найдна” гэсэн үг билээ. Энэ үгээ баталж, Унгар улсад нэг тэрбум ам.долларын зээл санал болгоод байгаа аж. Унгарчууд өнгөрсөн жил ОУВС-гаас гурван тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээл авахаас татгалзаж байсан улс. Тиймээс хэрвээ зээл авахыг зөвшөөрөх юм бол ОУВС-гийн зээлээс илүү дээр нөхцөлтэй зээлийг л сонирхох нь мэдээж билээ. БНХАУ мөн Казахстан улсад олон саяын зээл, буцалтгүй тусламж амалсан юм. Тэд баруун Европын орнуудтай хийх худалдаагаа үлэмж өсгөхөөр ажиллаж байгаа бөгөөд тус бүс нутгийн улсуудад зээл олгох нь ирээдүйд хийх бизнест нь давуу тал олгоно гэж найдаж байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
gants evrop bish bygdiig avarch baina. evropiin ali ch uls, afrik ter chigeeree omnod amerik ter chigeeree hyatadiin achaar amidarch baina. hyatadiin mongo horongo oruulaagyi uls oron alga bolson. hyatadgyi bol Hollywood ch balraad baina. Kino ni ashig orlogo olohoo ongorood baina