Автомат буугаар зэвсэглэсэн этгээд 59 хүнийг алж, 500 хүн шархдуулжээ

2017 оны 10 сарын 03

Лас Вегаст хөгжмийн наадам үзэж байсан хүмүүс рүү зочид буудлын цонхоор гал нээж 50 гаруй хүн алж, 500 гаруй хүн шархдуулсан аймшигт хэрэг гарав. АНУ-д байсхийгээд галт зэвсэг хэрэглэн олноор хядах хэрэг гардаг ч энэ удаагийнх хамгийн олон хүний аминд хүрсэн хамгийн аймшигтай нь.

Лас Вегасын Стрипийн хамгийн урд үзүүрт байдаг алдарт Мандалай Бэй зочид буудлын 32 давхрын цонхоор замын нөгөө талд задгай талбайд болж байсан хөгжмийн наадмын үзэгчид рүү 64 настай Стивен Паддок гэгч солиотой эр пулемётоор 15 минутын турш тасралтгүй шүршсэн байна. Цагдаа нар түүнийг буудан хороож байж хядлагыг зогсоосон бөгөөд өрөөнөөс нь 10 гаруй буу олджээ. Лас Вегасын эмнэлэг шархдагсдаар дүүрч, цусны доноруудыг цусаа өгөхийг уриалж байна.

Дэлхий нийтийг цочроосон аймшигт аллагыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэмжээлшгүй их уур хилэнгийн илэрхийлэл хэмээн үзсэн байна. Ерөнхийлөгчийн нэр дээр хаягласан эмгэнэлийн цахилгаан утас дэлхийн өнцөг булан бүрээс очсоор байгаа аж.

Цагдаагийнхны урьдчилан мэдээлснээр, алуурчин этгээд террористуудтай ямар нэгэн байдлаар холбоогүй байсан бололтой.

Түүний байрлаж байсан буудлын өрөөнд их хэмжээний зэвсэг хэрэгсэл олджээ. АНУ-ын түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй энэхүү олныг хамарсан цуст аллага иргэд галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрсөн хуулин дээр дөрөөлөн үйлдэгдсэн байна.

Лас-Вегаст болсон ургацын баяр болон кантри хөгжмийн их наадам шөнийн 11 цагийн үед цуст аллага болж хувирсан аж. Тайзан дээр дуулж байсан дуучин Жейсон Олдин болон түүнийг сонсож байсан 22 мянган үзэгчид эхлээд юу болоод буйг огт ойлгоогүй гэнэ. Салют биш болохыг сүүлд мэдсэн бөгөөд алуурчин этгээд тэднийг алган дээрээ тавьсан мэт харж, галт сумаар харсан бүхнээ шүршсэн байна.

Ийнхүү 15 минут автоматаар шүршсэний уршгаар 59 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархадсаны улмаас орон нутгийн эмнэлгийн өрөөнүүд шархтнуудаар дүүрсэн аж. Алуурчин этгээд Mandalay Bay зочид буудлын 32-р давхраас автоматаар шүршиж эхэлсэн бөгөөд хурсан олон зугтаж гүйлдсэн боловч буудлага үргэлжилсээр байсан гэнэ.

Аллага явагдсан газраас холгүй орших Лас-Вегасын нисэх буудал онгоц хүлээн авах, хөөргөхөө түр зогсоосон байна. Алуурчны байрлаж байсан зочид буудлын өрөөний хаалгыг тэсрэх бодисын тусламжтай нээж орсон боловч уг этгээд аль хэдийн амиа хорлосон байжээ. Түүний дэргэдээс хэд хэдэн автомат буу, маш их хэмжээний сум олдсон байна.    

Алуурчин этгээд бол 64 настай Стивен Пэддок байсан бөгөөд ямар шалтгаанаар энэхүү аллагыг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааг бүхий л хувилбараар явуулж байгаа бөгөөд гэмт этгээд ямар нэгэн сэжиг төрүүлэхээр зан авиргүй, энгийн нэгэн байсан тухай түүний дүү өгүүлжээ.

Пэддок нилээн чинээлэг амьдардаг бөгөөд Флорида, Австралид үл хөдлөх хөрөнгөтэй байсан гэнэ. Харин түүний эцэг хамгийн ихээр хайгдаж байсан гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад багтсан этгээд байсан аж. Тэр банкуудыг зүгээр байлгадаггүй цуврал дээрэмчин байсан гэнэ.

Алуурчинд ямар нэгэн хамсаатан байхгүй байсан бололтой. Түүнтэй хамтран байр хөлсөлж байсан Мэрила Дэнли хэмээх эмэгтэйг цагдаагийнхан олж шалгасан хэдий ч уг хэрэгт ямар ч холбоогүй болох нь тогтоогджээ.

Энэ сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Америкийн зугаа цэнгэлийн нийслэлийг зорих бөгөөд тэнд хохирогчдын гэр бүлийнхэнтэй биечлэн уулзах аж. 

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.21.117.34) 2017 оны 10 сарын 03

Олон ч улс орныг дотроос нь хагалган бутаргаж дайн самуун дэгдээж ард иргэдийг нь цус нулимстай нь хутган байж баялгийг нь дээрэмдсэн мөнгөөрөө зугаа цэнгэл хийж байсан хараал идсэн америкчууд бурханаас шангаа хүртэж байгаа нь тэр.Баян орны бөгс долоогч нар долдигнож эмгэнэл илэрхийлж гэнэ. Трамп гэж зөнөг сагсуу өвгөн Хойд Солонгосыг тайван орхих хэрэгтэй. Улс орнууд яахаараа Америкийн далласан газар ил гарч далайсан газар далд орж байх ёстой юм. өөр өөрсдийн онцлогт тохирсон замаараа хөгжиг л дөө. Америкчууд ардчилал хэмээх үлгэрээ олон ч оронд ярьж ард иргэдийг нь хооронд алалцуулж дундаас

0  |  0
Bi(99.149.142.111) 2017 оны 10 сарын 03

Uruund ni orohod ter uuriiguu horooson bsan

0  |  0
Хүн(122.201.24.22) 2017 оны 10 сарын 03

Эхлээд цагдаа нар буудаж хороожээ гэснээ дараа нь хаалгийг нь тэслэж орох үед амиа хорложээ ч гэх шиг. Утгатай орчуулаач

0  |  0
Top