Каталан хэмээх "автономит" муж улс нь Испанийн хүн амын 17%, газар нутгийн 6%-ийг эзэлдэг. Францтай хил залгаа, газрын дундад тэнгисийн эрэгт оршдог юм.
Каталанчууд тусгаар тогтнохыг эртнээс хүссэн байдагч Испани улс өөрийн харьяаллаас гарахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгвэл энэ сарын 01-нд Каталаны захирагч Carles Puigdemont тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар нийт Каталанчуудын дунд санал асуулга явуулжээ. Долоон сая гаруй хүний 2.26 сая нь саналаа өгснөөс 90 гаруй хувь нь Испаниас салан тусгаарлахыг хүсчээ.
Испаны засгийн газрын зөвшөөрөлгүй болсон энэ санал асуулгын үеэр иргэд болон Испаний цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Үүний улмаас Барселона болон бусад жижиг хотуудын 300 шахам сонгуулын байр хаагдаж, 1 хүн нас баран 850 гаруй хүн гэмтжээ.
Испаний иргэний дайны үеэс 1939 онд Каталаны засгийн эрхэнд гарсан генерал исмус Francisco Franco.M 1975 он хүртэл Каталанд өөрийн диктатурыг тогтоож Испаниас салан тусгаарлаж байж. Түүнийг нас барсны дараа Каталан нь Испаний автономит мужийн эрхтэй оршин тогтнож иржээ.
Тус муж нь Испани улсдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлагийн гол цөм нь болж эдийн засгийн үндсэн суурийн ихэнхийг бүрдүүлдэг байна. Тиймээс иргэд нь "Бид Испанчуудыг тэжээх албагүй" гэж үзэн, тусгаар улс болно хэмээн тэмцээд байгаа нь энэ юм.
Зургийн тайлбар: Каталаны захирагч Carles Puigdemont
Зургийн тайлбар: 1939 онд Каталаны засгийн эрхэнд гарсан генерал исмус Francisco Franco.M
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
За зөв шүү одоо шинжаан өвөр монгол хонконг макао тайван босох хэрэгтэй