Нохойн махан хоолны баярыг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

Өмнөд Солонгост жил бүр уламжлал болгон зохиогддог нохойн махан хүнсний баяр амьтан хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, цуцлагджээ. Орон нутгийн уурлаж бухимдсан фермерүүдээс эх сурвалж аван АФП агентлаг энэ талаар мэдээллээ. Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн харин энэ баярыг цуцалсан нь зөв зүйтэй шийдвэр, нохой төдийгүй өөр бусад амьтны мах идэх ч гэм нүгэл гэж ярьсан байна. Байгууллагын идэвхтэн Энн Ен Кын “Хүн төрөлхтөн анхнаасаа мах идэж байгаагүй, өвсөн тэжээлтэн болж бүтээгдсэн. Зарим нэг тэнэг солонгосчуудаас болоод эх орны маань нэр хүнд ч унаж гүйцлээ. Дэлхий нийт солонгосчууд бүгд нохойн мах иддэг гэсэн ташаа ойлголттой болсон нь буруу” гэжээ. Нохойн маханд дурлагчид ирэх амралтын өдрүүдэд Сөүл хотын ойролцоо задгай байгальд нохойн махны фестиваль зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. БНСУ-д өнөөдрийн байдлаар нохой дагнан үржүүлдэг 600 ферм ажилладаг бөгөөд бүгд эздээ чинээлэг амьдруулдаг аж. Дэлхий дээр Солонгосоос гадна БНХАУ, Индонези, Зүүн Тимор, Гана, Нигери зэрэг оронд нохойн мах хэрэглэдэг юм байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(58.123.139.83) 2017 оны 10 сарын 09

undesniih n hool shdee

0  |  0
Зочин(182.160.37.53) 2017 оны 10 сарын 05

Солонгосчууд бүгд л нохойн мах иддэг шд. Ер нь бол хамгийн муу хоолтой улс орон бол Солонгос шүү дээ. Сүүлийн үед солонгосчууд энийгээ мэдээд их ичдэг болсон байна лээ.

0  |  0
гахай үхэр тахиа(66.181.182.191) 2017 оны 10 сарын 05

нохой идэх бол байдаг л зүйл. манайхан тарвагаа идэж байдагтай агаар нэгэн буй заа. Со нар идэх нохойгоо тэжээж үржүүлээд иддэг. Манайхан бол тарвагаа идээд цөөрүүлээд бараад дуусаж байна даа. Харин энэ амитан хамгаалах тэнэг байгууллага нь үхэр тахиа гахайгаа бас идүүлэхгүй гэхгүй яасан юм болоо. адилхан л амьдад бусуу. Энэ ЭнЁнКин гэдэг нөхөр өөрөө самгёбсал, тактуритан, загасыг мангас шиг л иддэг байлгүй дээ... Од болох гэж л ............

0  |  0
C(202.179.26.140) 2017 оны 10 сарын 05

ULBIISUN HUJAANUUD

0  |  0
esergvvn(122.201.28.8) 2017 оны 10 сарын 05

nohoin makh idej udii hvrsen geheer ,,, tun yaduuhan bsan bgaaz.S.Korea

0  |  0
Top