Туркт АНУ-ын дипломатчийг Ф.Гюлентэй холбоотой гэж баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

Истанбулын шүүх тус хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын ажилтан Метин Топузыг баривчилжээ. Дипломат төлөөлөгчийг Туркийн сөрөг хүчний тэмцэгч гэгддэг исламын шашны номлогч Фетуллах Гюлентэй холбоотой гэж буруутгасан байна. Америкийн консул нь Гюлений FETO гэх байгууллагад ажиллаж өгсөн байж магадгүй талаар “Anadolu” агентлаг мэдээлжээ. Түүнийг Туркийн Засгийн газрын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэж байгаа аж.

Түүнчлэн баривчлагдсан дипломат ажилтныг 2013 онд Ф.Гюлентэй холбоотой авлигын хэргийг мөрдөж байсан Туркийн прокурор асантай холбоотой гэж сэжиглэсэн байна. Туркт өмнө нь 35 сэтгүүлчийг АНУ-руу дүрвэн гарсан исламын шашны номлогч Фетуллах Гюлентэй холбоотой гэж сэжиглэн баривчилсан билээ. Ерөнхийлөгч Р.Эрдоганы дотны найз байгаад сүүлдээ дайсан нь болсон Ф.Гюленыг Турк руу нь буцаахыг тус улсын Засгийн газар АНУ-аас шаарддаг юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригт(202.70.46.220) 2017 оны 10 сарын 08

Ану гюленг хамгаалдаг нь үнэн

0  |  0
Top