Сири дэх “Исламын улс” хэт даврагч бүлэглэл Оросын хоёр цэргийн албан хаагчийг барьцаалж, хөнөөнө гэж сүрдүүлж байгаа талаар мэдээлэл явах болсон. “Исламын улс” бүлэглэл уг хоёр хүнийг харуулсан видео бичлэг хийж, ОХУ-ыг сүрдүүлжээ. “Исламын улс”-ын мэдэлд байдаг “Amaq” мэдээллийн агентлаг тэднийг Оросын цэргүүд гэж байгаа ч ОХУ-ын Батлан хамгаалах яам барьцаалагдсан хоёр иргэнийг тус улсын цэргийнхэн биш гэдгийг мэдэгдлээ.
Хоёр эр “Вагнер” гэх хувийн цэргийн бүлэглэлийн хүмүүс байж магадгүй аж. Энэ бүлэглэл нь өөрсдийнхөө хүсэлтээр халдлага дайралтаас бусдыгаа, эх орноо хамгаалах зорилготой юм. Гэхдээ бичлэг дээрх хоёр эрэгтэйн нэг нь л оросоор ярьсан байна. Тэрбээр өөрийгөө Роман Васильевич Заболотный гэж танилцуулжээ. Ростов мужийн уугуул тэрбээр нөгөө хүнээ бас орос гээд “Сирид байхдаа “Исламын улс” бүлэглэлийн барьцаанд орчихлоо” гэсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
оросууд дандаа мэдээлэлээ үгүйсгэнэ Роман Васильевич Заболотный оросын армийн туршлагатай офицер