Америкийн Засгийн газар Суданы эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ дийлэнх хэсгийг цуцалжээ. Энэ талаар “BBC” агентлаг мэдээлэв. АНУ-ын талын төлөөлөгчид мэдэгдэхдээ, Судан улс терроризмтой тэмцэх болон хүний эрхийг хамгаалах ажилд амжилт үзүүлсэн учир хоригийг цуцлах шийдвэр гаргасан гэжээ.
АНУ 20 орчим жилийн өмнө Суданы эсрэг хориг тавихдаа тус улсыг терроризмыг дэмждэг орнуудын тоонд оруулсан байжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Доналд Трамп энэ зунаас эхлэн Оросын эсрэг хоригоо бүрэн цуцлах шийдвэр гаргахаар хичээж байгаа аж. Харин Конгресс нь Трамптай санал нийлэхгүй байгаа юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Трамп уг нь зөв сэтгээд бн.