АНУ-ын Калифорниа мужид орших дарсны үйлдвэр их хэмжээний ойн түймэрт өртжээ. Үүний улмаас арав орчим хүний алтан амь үрэгдсэн байна. Одоогийн байдлаар гал түймэр газар авч болзошгүй тул оршин суугчдийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн тус мужийн Засаг дарга онцгой байдал зарласан аж. Тэрбээр хэлэхдээ, “Бид яаралтай олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тавьсан. Учир нь гал түймрийн улмаас 1500 орчим барилга байгууламж үнс болсон. Одоо ч үлдсэн байшин барилгуудад аюул нүүрлэж байна” гэжээ.
Мөн Напа, Сонома, Юуба мужид гал түймэр гарч 20 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Нас барагсдын тоог дурдах юм бол Сонома муж, Напал мужид хоёр хүн амиа алджээ. Үүнээс гадна Мендокино мужид нэг хүн амиа алдаж, хэдэн мянган акр газар түймэрт өртөн, харлаж үлдсэн байна. Энэ талаар “ВВС” мэдээллээ.
Одоогоор гэмтэж бэртсэн, түлэгдсэн хүмүүсийн тоо тодорхойгүй байна.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )