Трамп Ираныг гадуурхах гээд өөрөө ганцаардаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Иран улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хэлэлцээр, хамтарсан төлөвлөгөөг АНУ сайшаахгүй байна. Иран улс гэрээний үүргээ биелүүлж байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүнийг нь үл ойшоожээ. Энэ нь ямар хор уршигтай талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч байсан Уэнди Шерман өгүүлж байна. “АНУ болон Европын эвсэл суларч, Иран, Орос, Хятадын байр суурь хүчтэй болно” гэж тэрбээр ярьжээ.

Цөмийн асуудалтай тэмцэж, Иран улсын энэ төрлийн зэвсэглэлээр хөөцөлдөх үйл ажиллагааг нь тогтоон барьж байгаа АНУ-ын зөв ч гэсэн Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны хүчин зүтгэлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь ихээхэн хор уршигтай аж. Трамп хэлэлцээрээс гарах бодолтой байгаа нь түншүүдийнхээ итгэлийг алдаж, АНУ ганцаардах болно гэдгийг Уэнди Шерман хэлэв. АНУ-аас бусад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн орнууд бүгд Ираны тал дээр нэгдмэл саналтай байгаа билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гантөр(202.70.46.220) 2017 оны 10 сарын 10

Улс болгоныг айлгаж болдог гэж бодсон Трамд ганцаардах нь аргагүй.

0  |  0
Top