АНУ Хойд Солонгосын эсрэг цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

БНАСАУ-ын зүгээс ирж болох түрэмгийллийн эсрэг хүч хэрэглэх талаар АНУ-ын Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний штабууд хэлэлцжээ. Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис болон Зэвсэгт хүчний штабуудын дарга нар Ерөнхийлөгч Доналд Трампт танилцуулсан төлөвлөгөөндөө “Хойд Солонгосын зүгээс ирэх түрэмгийлэлд хариу барих цэргийн ажиллагаанд анхаарлаа хандуулж байна” гэжээ.

БНАСАУ нь АНУ-ыг газрын хөрснөөс арчина гэх зэргээр сүрдүүлж, тус улсад хүрэх хүчин чадалтай пуужин үйлдвэрлэж байгаагаа зарладаг. Ким Жон Уны хөөргөсөн хэд хэдэн пуужин Японы газар нутгийг давж унасан нь тус улс болон АНУ-ыг түгшээх болсон юм.

Дээрх асуудлаар түүнчлэн Ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан хүмүүстэйгээ зөвлөгөөн хийжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.31.70) 2017 оны 10 сарын 11

Ким Жон Ун- аас илүү Трампа аюултай санагдаад байдагийн.Ким Америкруу шууд пуужин харвахгүй байх.Америк л өдөөд байгаа шүү дээ.

0  |  0
Top