АНУ бактериологийн зэвсгийн дайралтад өртөж магадгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

АНУ-ын хоёр том намын төлөөлөл бүхий Конгрессоос томилогдсон ажлын хэсэг АНУ-ын бактериологийн дайралтаас хамгаалах, бэлэн байдлыг шалгасан тухай "The Kansas City Star" сонинд мэдээлжээ. Ажлын хэсэг сүүлийн хэдэн жилийн турш АНУ-ын мэргэжлийн болон удирдах байгууллагуудын энэ салбарт хийсэн ажлилтай танилцаад F буюу муу дүн тавьсан байна. Ардчилсан намын гишүүн Боб Грэм, Бүгд найрамдах намын гишүүн Жим Тэлент нарын удирдсан уг ажлын хэсэг 2008 оноос хойш АНУ-ын тусгай албад үй олноор хөнөөх биологийн зэвсгийн даралтыг тэсвэрлэх, таслан зогсоох чадварт үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг явуулж, саяхан дүгнэлтээ гаргасан нь энэ юм. “Биологийн зэвсэг нь ойрын ирээдүйд дайн тулааныг шийдвэрлэх гол хэрэгсэл болох бөгөөд дэлхий нийтийн энх амгалан амьдралыг өөрчлөх хүчин зүйл болох бодит аюул нүүрлээд байна. Энэ чухал үед манай улсын Аюулаас хамгаалах болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа… маш хангалтгүй байна” гэж ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ.

“Дурын хүнтэй ярилцахад л улс орны энэ салбарт явуулж буй ажил хичнээн хангалтгүй болохыг сонсох болно. Манай том хотууд эхний дайралтад сөхөрнө” гэж Жим Тэлент өгүүлсэн байна. Харин Цагаан ордны зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай  зарим хэвлэл онцолжээ. Энэхүү ажлын хэсгийг томилсон нь АНУ-ыг чиглэсэн бактериологийн зэвсгийн дайралт ирж болзошгүй гэдгийг баталсан хэрэг боллоо.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top