Чан Оча Праютын Засгийн газар хамгийн өндөр рейтингтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

Тайландад ирэх оны арваннэгдүгээр сард бүх нийтийн сонгууль хийхээр болжээ. Тухайн сарын яг хэдний өдөр хийхээ ирэх оны зургадугаар сард зарлана гэдгээ Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Чан Оча Прают мэдэгдлээ.

Тус улсад 2014 онд цэргийн эргэлт болсон билээ. Энэ явдлаас хойших анхны сонгууль нь олон улсын анхаарлыг ихээр татаж байна. Төрийн эргэлтийн дараа байгуулагдсан түр Засгийн газар нь шинэ Үндсэн хуулийг батлахаар сонгуулийг хойшлуулсан билээ. Генерал Чан Оча Праютын Засгийн газар Тайландад хамгийн өндөр үнэлгээтэй засаглал болсон гэж судлаачид үздэг.

Тайландын Вант Улс нь Зүүн өмнөд Азийн төв хэсэгт орших далайд гарцтай орон билээ. Бүрэн эрхт, хэмжээт эрхт хаант засагтай энэ улсад 67 сая хүн амьдардаг юм. Хүн амынхаа тоогоор дэлхийд 20-д ордог. Тай, хятад, малай гаралтай хүмүүсийн өлгий нутаг.

Түүнчлэн Тайланд улс нууцлаг секс жуучлалын том хоттойгоороо жуулчдын анхаарлыг үргэлж татаж байдаг.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ravdan(202.70.46.213) 2017 оны 10 сарын 14

Mongol iim primer tei boltloo udah bhdaa

0  |  0
монголчуудаа(202.9.41.229) 2017 оны 10 сарын 12

зүгээр нэг генерал хүн ийм мундаг бн.

0  |  0
Top